Иргэдэд 10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээл олгоно
2015/12/21
БХБЯ болон Голомт банк өнөөдөр иргэдэд 10 хувийн урьдчилгаатай, 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох Санамж бичигт гарын үсэг зурна.
Орон сууц худалдан авах хүсэлтэй иргэд урьдчилгаа 30 хувь төлж, 8 хувийн хүүтэй зээл авдаг байсныг Засгийн газар өөрчилж, урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох тогтоол баталсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор БХБЯ, Голомт банк хооронд Санамж бичиг байгуулах болсон талаар БХБЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Х.Батболд мэдээллээ.
Тэрбээр, Улсын хэмжээнд нийт 17 мянга 700 айлын орон сууц борлуулагдаагүй байна. Иргэд орон сууц авах хүсэлтэй байгаа ч санхүүгийн боломжгүйн улмаас худалдан авалт хийж чадахгүй байна. Үндсэн хуулийн цэц Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргаснаар арилжааны банкууд ипотекийн зээл олгохоо түр зогсоогоод байгаа.
Харин өнөөдөр Голомт банктай хамтран ажиллах Санамж бичиг байгуулснаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс үл хамааран иргэдэд 10 хувийн урьдчилгаатай, 8 хувийн хүүтэй зээл олгох юм. 20 хувьд нь Засгийн газар баталгаа гаргана. Иргэд өмнө нь ипотекийн зээл авахдаа банканд өгдөг байсан материалаа бүрдүүлж өгөхөд л хангалттай” гэлээ.
Ч.Ариунболд
http://www.montsame.mn
Зочин · 2015/12/26
яг хэрэгжиж ихэлсэн юмуу
Зочин · 2015/12/21
Unen baigaasai goy ymaa
Зочин · 2015/12/21
Зочин · 2015/12/21
Zalyycaa demzix xeregtei.ix caixan medee bn.
Зочин · 2015/12/21
Үнэхээр үнэн бол ёстой сайхан мэдээ байна.
Зочин · 2015/12/21
Баянсэлэнгэд баяр хүргэе. Борчуудынамьдралд өссөн хүн зовлонг нь мэджээ. Харин үнэн л мэдээ байгаасаай
Зочин · 2015/12/21
saixan medee bnaa erx bish ingex blgvi dee
bank bol yaj iigeed l dampuuraxgvi shvv dee
зочин · 2015/12/21
м2 хамаарах уу
Зочин · 2015/12/21
ямар сайхан мэдээ вэ
Зочин · 2015/12/21
Vvniigee dagaad banknuud ni dampuurahviide
Зочин · 2015/12/21
nice