Монголчууд малнаасаа тэнэг болжээ гэж ярина даа
2013/08/09
Хамгийн хамгийн гэсэн гаж, тэнэг зүйлсийг бүртгэдэг гиннесийн номонд битгий биднийг бүртгүүлээч ээ. Би түүнд чинь бүртгүүлмээргүй байна.
Яагаад гэвэл монголчуудыг унаж байгаа морьноосоо тэнэг юм байна гэж бодно шүү дээ. Ингэлээ гээд монголын нэр дэлхийд мандлаа юу. Харин ч шившиг болж байна.
Ар Монголчууд ирээдүйг гиннесээр төсөөлөх болжээ хэмээн Синхуа агентлаг мэдээлснийг манай нэгэн сайтад бичжээ. Энэ бол манай урд хөрш бидний ямар тэнэг болохыг шууд хэлсэн үг юм. Нэг юм хийчихээрээ л дэлхий биднийг харж байна гээд л тэнэгтэхийг нь яана. Энэ бол үнэхээр том тэнэглэл шүү. Азийн жижиг монголд наадам болж байгааг Америкийн төв телевизээр нэвтрүүлэхгүй нь тодорхой шүү дээ. Үнэндээ үүнийг хэн ч тоож үзэхгүй. Монголд ирсэн жуулчид нь ч бараг үздэггүй юм чинь.
Одоо манайхан дээр дооргүй худлаа ярьж, өөрсдийгөө хуурахаа болих хэрэгтэй. Дандаа л өөрсдийгөө хуурсан гоё ганган үг хэлж байх юм. Амьдрал нь гэж авах юм байхгүй. Энэ улс орныхоо байж байгааг бодитоор харах хэрэгтэй шүү дээ. Болж бүтэж байгаа ч юм байхгүй.
Хэдэн тэнэгүүдийг толгой дээрээ гаргачихаад өөрсдөө бухимдаад л сууцгааж байна. Монгол улс гиннест бүртгүүлчихвэл монголын нэр дэлхийд мандчих уу. Ганц бөх сумод очоод түрүүлчихвэл дэлхийд монголын нэр бас мандчих уу. Олимпоос алтан медал авчихвал бас л монголын нэр мандчих уу. Хойд мөсөн далайд очих, эвэрестийн оргилд гарчихвал тэгээд л монголын нэр мандчих уу. Ёстой үүн шиг худлаа юм байхгүй. Ёстой өөдөөс чинь “мандлаа юу” гэж тавламаар байна. Ингэж өөрсдийгөө хүн төрөлхтний шившиг болгохоо болимоор юм.
Өнөөдөр 3000 морь уралдуулж, 10 000 морь жагсаагаад монгол хэзээ ч хөгжихгүй бас монголын нэр хэзээ ч мандахгүй шүү. Үүнийг зөвшөөрөн зохион байгуулж байгаа хүмүүст хариуцлага тооцмоор байна. Ингэж мөнгө төгрөг зарлагадан байж гиннест бүртгүүлдэг монголоос өөр улс хаана ч байхгүй шүү дээ.
Бөх барилдах нь бөхөө барилдана л биз. Түүнд монголын нэр төр үнэндээ хамаа байхгүй. Мөнгө олох гэж л яваа шүү дээ. Үнэхээр монголынхоо нэрийг дэлхийд мандуулъя гэж байгаа бол Монгол улс хөгжиж дэвших хэрэгтэй. Яг л Азийн Өмнөд Солонгос, Тайвань, Хонконг, Сингапур шиг. Тэр цагт Монголыг дэлхийд мэддэг болно шүү дээ. Үүний төлөө үндэстнээрээ зүтгэх хэрэгтэй.
Монгол бүүр малаасаа тэнэг болж байгаа юм байна гэж гадаадынхан удахгүй мэдээлнэ дээ. Нялх хүүхдээ зовоон байж гиннест бүртгүүлэхийн төлөө зүтгэж байдаг. Дэндүү их тэнэглэл, солиорлыг яаж дарна даа. Ерөөсөө бүгдээрээ магтуулах л гэсэн донтой болжээ. Энэхүү өвчин нь бүүр архаг хүнд шатандаа орчихож.