"Тусгай салаа” олон ангит киноны дэд ахлагч Номингийн дүрээр үзэгчдийн танил болсон загвар өмсөгч, Мисс Б.Гэрэлчулууныг загварынхан андахгүй сайн танина. Харин түүнийг “Амьдрал төсөл”, "Цэлмэг тэнгэр", "Хөгжилтэй гэр бүл" зэрэг кинонд тоглосон гэдгээр нь үзэгчид илүүтэй мэднэ.

 

2007 оны "Монголын мисс", "Дэлхийн их хотуудын аялал жуулчлалын мисс" тэмцээний "Шилдэг үндэсний хувцастай мисс" өргөмжлөлт“ мөн "Гоёл” наадмаас 2006 онд тусгай, 2010 онд дэд, 2011 онд тэргүүн байрын шагнал хүртэж, “Хаврын гоёл-2009”-ийн шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байсан. Өдгөө Шинэ үе прадокшны жүжигчнээр ажиллаж байгаа сайхан бүсгүй маань өчигдөр СТА цол тэмдгээр шагнуулжээ.

О.Ариун