Энэ сарын 23-нд Монголд анхны дээд зэрэглэлийн түвшинд хүрсэн "CASTLE" клубын нээлт болсон юм. Тус клубын нээлтэд зориулан нэгэн үеийн долоон хамтлаг нэгдэн "Мартагдашгүй" тоглолтыг дахин будаг нь ханхалсан клубын тайзнаа амилуулав.

Дээд зэрэглэлийн клубын нээлтэд олны танил эрхэмүүд хүрэлцэн ирсэн бөгөөд тэдний дунд хаа ч явсан цугтаа байдаг топ найзууд тодрон нүдэнд туссан юм.

 

 

Тэд бол О.Уянга, Г.Хонгорзул нар. О.Уянга "Азийн супер модель" тэмцээний дэд байрыг эзэлж загварын ертөнцөд өөрийн нэрээ мөнхөлсөн нэгэн.

 

 

 

 

 

 

Харин "Miss Mongolia 2005" тэмцээний тэргүүн байрын шагналт мисс Г.Хонгорзулыг уншигч та эс андахгүй. Түүнийг загварынхан чадварынх хувьд ч, эзэмшсэн боловсролынх нь хувьд ч нэлээд үнэлдэг гэдэг. 16-хан настай Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан анхны мисс гэдгээрээ олны хүндлэлийг ихээхэн хүлээсэн. Үргэлж хамтдаа гэсэн уриатай сайхан бүсгүйчүүд нэгэн үдшийг доргио өнгөрүүлсэн нь дамжиггүй.

 

О.Ариун