“Саятан болгох дамжаа”, "Анирлагч", “9009”, “Хайрлаж болох уу”, “Валентины захидал”, хамгийн сүүлд "Ану хатан", "Бид гурвын болзоо" зэрэг кинонд тоглосон жүжигчин П.Шүүдэрцэцэгийг танихгүй хүн үгүй билээ.

Тэгвэл тэрбээр төрсөн өдрөө нижгэр тэмдэглэж "эро" даашинзаар гоёж бүсгүйчүүдийн магтаалыг харамгүй хүртэж байсан удаатай. Харин энэ жилийн шинэ жилийн гоёл ийм байжээ. Түүний өмссөн даашинз бүр олны дуу алдуулж хэлэх үггүй магтаал, сайшаалд умбуулж байна. Жүжигчин бүсгүйн даашинзыг найз нь урладаг гэнэ лээ.

О.Ариун