Өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад ам.доллар өсч, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ буурчээ
2015/12/28
Баяр дөхөхөөр ам, доллар өсч, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байдаг. Тэгвэл эдийн засгийн хүндрэлтэй, худалдан авалт буурсан энэ цагт түрүү жилийн өмнөхтэй харьцуулахад харьцангуй тогтвортой байна. Гэхдээ өнгөрөгч оны энэ үед ам.доллар 1884 төгрөгтэй тэнцэж байж. Харин өнөөдрийн байдлаар Монгол банкнаас нэрлэсэн үнэ нэг ам.доллар 1992 төгрөгтэй тэнцэж байна. Арилжааны банкууд 1985-1999 төгрөгөөр авч, 1997-2002 төгрөгөөр зарж байгаа аж.
Махны үнэ өнгөрөгч сараас эхлэн огцом буурсан. Лангуун дээрх үнэ мөн л харьцангуй тогтвортой байна. Хонины ястай нэг килограмм мах дунджаар 3900 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5515 төгрөгийн үнээр зарагдав. Үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5000 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 7600 төгрөг байна.
Хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.
Гурилын үнэ Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 760-1000 төгрөг худалдаагдаж байв. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
Махны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэлээдгүй хувиар буурчээ.
zochin .2016 · 2016/01/04
zub ene bol ed zacag buurlaa haan zub gej bodj baina
Зочин · 2015/12/28
АРГАГҮЙ ШҮҮДЭЭ НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭХЭЭ БОЛЬЧИХСОН ЮМ ЧИНЬ ХЯМДРАЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ