Эхнэрээ дураар нь тавих уу, эсвэл салах уу?
2013/08/11
Сайн байна уу сүүлийн үүд болоод өөрөө ч ойлгохгүй байгаа зүйлийнхээ талаар бичихээр шийдлээ. Эхнэр бид 2 суугаад 6 жил болж байна бие биендээ их хайртай гэвч сүүлийн үед зүгээр байхад хардах хэрүүл өдөх нь ихсэж сонин байлаа.
Тэгээд байхаар нь чи яагаад ингээд байна гэсэн чинь чамд дургүй, эрх чөлөөтэй найзуудтайгаа зугаацмаар байна гээд байх юм. Найзууд нь гэж нөхөргүй шоудсан хэдэн хүүхэн байдаг юм. Тэгээд болоогүй сүүлийн үед 7 хоногт нэг гадуур хонодог болоод байна. Секс хийлгүй 3 сар болж байна. Би бүр ойлгохоо болилоо яах бэ? Хааяа бүр хий хардуулж байхаар хүнтэй болдог ч юм билүү гэж бодох юм. Гол асуух гээд байгаа юм нь эхнэрээ дураар нь тавих уу эсвэл салах уу?