Ирэх онд ипотекийн зээл үргэлжлэнэ
2016/01/03
Ц.БАЯР
Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журамд нэмэлт, өөрчлөлт оруулав. Урьдчилгаа төлбөрийн баталгааны нөхцөлд арилжааны банкны баталгааг нэмж, арилжааны банк Зээлийн хорооны шийдвэрээ үндэслэн иргэдэд ипотекийн зээлийн баталгаа гаргах зохицуулалтыг хийлээ. Түүнчлэн Буянт-Ухаа 1 хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журамд өөрчлөлт оруулж, орон сууц худалдан авсан этгээд нь худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслүүлээгүй байна гэснийг худалдан авсан байрны орон сууцны зээл, төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд түүнд уг байрыг бусдад худалдах, ашиг олох зорилгоор түрээслүүлэх эрх нь нээгдэнэ гэж өөрчилллөө.
sanal · 2016/01/04
zeeliin huug 6 huvi bolgood zeelee olgoj ehleech ee