Х.Баттулга, Г.Шийлэгдамба нарын сонгуульд өрсөлдөх найдвар “тасрав”
2016/01/04
Шинэ он гарахтай зэрэгцэн улс төрийн хэрүүл ширүүссэн. Нам доторх тулаан, хэн нэгний эрх ашиг хөндөгдөх гээд байсан болохоор хэсэг бүлэг нөхдүүдийг АТГ-аас шалгаж эхлээд байгаа. Өнөөдрийн байдлаар Г.Шийлэгдамбыг яллагдагчаар, Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татаад байгаа. Сонгууль хүртэл энэ хэвээрээ байвал тэдний сонгуульд нэр дэвших хөг нь өнгөрөх юм. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэгт яллагдагчаар болон сэжигтнээр татагдсан хүн СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ ЭРХГҮЙ. Г.Шийлэгдамба, Х.Баттулга, А.Гансүх нар сонгуульд нэр дэвших виза-аа авах эсэх нь эргэлзээтэй байна.
АТГ-аас Эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбыг 2015 оны 11-р сарын 04-ны өдрийн орой ажлынх нь өрөөнөөс баривчилсан. Улмаар түүнийг гэм буруутай гэж үзэн яллагдагчаар татаад байгаа. Тодруулөал хахууль авсан бөгөөд үйлдэл дээрээ баригдсан. Түүнд их хэмжээний авилгал өгсөн хүн нь эхнэрийнх нь ойрын хамаатан гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Авилга авах болсон шалтгаан нь “Цахим эрүүл мэнд” төслийн тендер. Уг төсөл хэрэгжснээр тухайн хүн хэзээ хаана үзүүлсэн, юу юу нь өвдөж байсан гээд бүх мэдээлэл гарч ирэх юм. 19.5 сая ам.долларын өртөгтэйгээр Дэлхийн банк, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжжигдэх энэхүү төсөл өнгөрсөн оны долдугаар сард УИХ-аар баталагдсан. Цахим эрүүл мэндийг суурь бааз бүрдүүлэхэд HUAWEY компани хамтран ажиллахаар болж, Монголын талаас гүйцэтгэгч компанийг шалгаруулахаар тендер зарлахад материалаа ирүүлсэн байдаг. Улмаар ялагч нь асуудалтай байсан болохоор Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татагдахад хүргээд байгаа.
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг 2015 оны аравдугаар сарын 30-нд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчлан 14 хоног саатуулсан. Хэдийгээр батлан даалтаар гаргасан ч прокурорын зүгээс баримт мэдээллийг устгаж болзошгүй хэмээн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд шүүхээс түүнийг арваннэгдүгээр сарын 17-нд дахин хорихоор шийдвэрлэсэн. Энэ хэрэгт холбогдуулан Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн захирлаас гадна Монголын гурван ч компанийн захирлыг хорьсон. Солонгос иргэнийг ЭСЯ нь батлан даалтад авъя гэсэн ч өнөөдрийг хүртэл саатуулагдаж байгаа. Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр татан байцааж эхэлсэн бөгөөд тэднийг хил давахыг хоригложээ. Энэ нь тэднийг буруутгах шалтгаан байгаа болохоор удахгүй яллагдагчаар татна гэсэн үг юм. Харин Х.Баттулга гишүүн арай л яллагдагчаар татагдахгүй. Учир нь түүнийг яллагдагчаар татах эрх зүйн үндэслэл байхгүй. УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаа нь үйлдэл дээрээ баригдаагүй л бол эрүүгийн хэрэг үүсгэхгүй. Эрүүгийн хэрэгт холбогдсон тохиолдолд түүнд холбоотой хэсгийг түр түтгэлзүүлдэг. Улмаар УИХ-ын гишүүн суудлаасаа буухад нь шалгадаг. Буруутай бол ял оноож, буруугүй бол “явуулдаг” эрх зүйн зохицуулалттай.
Тэгэхээр эрүүгийн хэрэгт сэжиглэгдээд байгаа Х.Баттулга, Г.Шийлэгдамба нарын хувьд сонгуульд нэр дэвших хөг нь өнгөрч байх шиг байна. Тэдний хувьд энэ дөнгөнөөс хэрхэн мултрахаа бодож, ямар тоглолт хийхийг нь харах л үлдлээ.
Зочин · 2016/01/06
Battulgiin telee zogsox xangallttai xuchin bgaa .Ene bol ard tumen .Elbegee tegj l bai gaigui
Зочин · 2016/01/05
Д. Зоригт М Зоригт гэх мэтийн хүмүүс үлдэх нь л дээ
Зочин · 2016/01/04
Х.БАТТУЛГЫГ ХАРЛУУЛАХ ГЭЖ МӨН ЯДАЖ БН АА ӨРӨВДӨЛТЭЙ,АРЧААГҮЙ ДОЛДОЙНУУД Ч БОЛ ДОО.
Зочин · 2016/01/04
songuulid garah magadlaltai gaigui ursuldugch nariig buulgad darj avah bodlogo l yavj bga baih daa
Зочин · 2016/01/04
за битгий худалаа хуцаж бай нэг л их сонгууль болохоор нэгнийгээ бөхсийг ухаад л үнэн ч юм уу худалаа юм уу ард түмэн туйлдаж байхад ганц нэг гайгүй эх орныхоо төлөө юм хийх гээд яваад хүмүүсийг битгий ингэж байгаач