Барилгын компанийн балаг хүний аминд хүрсээр
2013/08/12
Бидний сэтгэлийн шаналал аниагүй байхад дахиад л нэгэн халуун амь бидний дундаас чимээгүйхэн холдлоо. Эрдэнэт хүний биеийг олж төрнө гэдэг зүүний үзүүрт арвай тогтоохтой ижил хэмээн түүхт бичсэн нь бий.
Бид ийм л хувь заяагаар хорвоод мэндэлдэг аж. Гэтэл өдөр бүр харамсалтайгаар энэ ертөнцөөс хагацаж буй эрдэнэт хүнээ бид цээж дүүрэн шаналалаар нөгөө ертөнцөд үдэж сууна. Цаг бусаар алтан амиа алдаж буй тэдний өмнөөс мянгантаа харамсаад ч тусыг эс олно.
Энэ долоо хоногт өнөөх л салж өгдөггүй дутуу барилга, дахиад л нэгэн залуугийн халуун амийг харамсалтайгаар авч одлоо.
Уг хэрэг өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 9-ний өдөр гарсан аж. Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх тендерт шалгарсан “Өндөр буянт холдинг” ХХК-ний барьж байсан барилга дээр тус осол гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн V хороо, Кино үйлдвэрийн ард байрлах “Happy town” хорооллын барилгын 16 давхараас туслах ажилтан нь унаж амиа алдсан юм. Тэрбээр үдийн цайны дараа 16.00-17.00 цагийн үед барилгын материал зөөж байхдаа барилга, шат хоёрын дунд хий гишгэн, хөл алдсанаас осолджээ. Ослын шалтгааныг туслах ажилтан мэргэжлийн бус, аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөөгүй хэмээн үзжээ. Одоогийн байдлаар үүнээс өөр тайлбар өгөөгүй байгаа аж.
Талийгаач залуу тус компанид ажилд ороод арваадхан хонож байсан бөгөөд ээж, дүүтэйгээ гурвуулаа амьдардаг оюутан байсан гэх мэдээлэл бий. Үнэхээр харамсмаар.
Ажил хийж, гэр бүлдээ дэм болохоор ажилд орсон хүү нь арваадхан хоноод хорвоог орхиход ард нь хоцорсон ээж, дүүд ямар байгаа бол? Хүний амь ингэж үнэгүйдсэн гэж үү?
Барилгын өргөгч краны толгой салж унан замаар гарч явсан залуугийн амийг авч одлоо, согтуу жолооч айлын гэр дайрчээ, бага насны хүүхэд цонхоор үсэрч амиа алдлаа гээд л сэтгэл шимшрэм хэргүүд ар араасаа гарсаар л. Эдгээрийн хохирогчид нь жирийн л иргэд. Харин хэргийн эзэн нь хэн нэгэн хариуцлагагүй, эрх мэдэл бүхий этгээдүүд. Тэдний хариуцлагагүй хүн чанаргүй үйлдлээс хичнээн өрх айл эзгүйрч, хичнээн эцэг, эх зовлонд унаа бол? Бас хичнээн бяцхан үрс өнчирч хоцроо бол?
Өнгөрсөн жилийн Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан судалгаанаас харвал, ослоор нас барагсадын тоо 25-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байдаг. Өдгөө энэ тоо нэмэгдсэн үү гэхээс буураагүй нь лавтай.
Ийнхүү бидний дундаас салж одсоор буй эрдэнэт хүний амь нас багадаж байгаа мэт дахиад л нэг халуун амь, бүлээн зүрх харамсалтайгаар одлоо.
Түүний амь насыг хэнээс нэхэж, үүний хариуцлагыг хэн хүлээх вэ?
Б.Хорлоо
Зочин · 2013/08/15
Хүний амь авсан байрыг авах хэрэггүй, тэнд нь ямар ч гэсэн амраагүй сүнс, харуусал гуниг хуримтлагдаад амьдарч байгаа хүмүүст ****** нөлөөтэй байдаг. Рапид харш гэж хороолол байна, хэдэн хүний амь авлаа, хэвлэлийнхэн хэдэн тоо, тэр барилгууд дээр ажиллаж байсан хүмүүс илүү их тоо хэлнэ. Одоо энэ хороололд амьдрахад нэг л таагүй байгаа болохоор хүн бүр л зарахын түүс болж байна. Үнэмшихгүй бол зар мэдээ аваад үз, unegui.mn сайтаар ороод үз. Анзаарах юм Рапид-д зарах гэсэн байр дүүрэн.
Зочин · 2013/08/15
Бат Үүл яагаад яагаад чимээгүй байна вэ. Анх гарч ирээд их юм хийхээр байсан одоо бүр таг чиг. Ерөнхийлэгчийн сонгуульд бэлтгэсэн тасралтгүй шоу байв уу, мөнгөнд ам гар хоёроо үдүүлчихэв үү шалтгаан юу байв. Шударга байж иргэдийнхээ эрхийг хамгаалаад АН-аар дүүрсэн төр захиргааны байгуул********** зөв шударга ажиллуулбал энэ хийж болохгүй зүйл биш шүү дээ. Өндөр буянтийн Төмөрхүү сонгуулийн наймаагаар гэр хорооллыг барилгажуулах төслийг авсан. Одоо хүний амийг хэнтэй юугаар наймаалцаж таны амыг таглав. Та нарын мөнгөний наймааны ард иргэд хохироод байнааааа.
Зочин · 2013/08/14
batuul yagaad chimeegui bolov. duu gardag am ni munguur duursen uu
Зочин · 2013/08/13
Хэний ч аав, хүү дахиад ингээд явахыг үгүйсгэхгүй биздээ, хэцүү хорвоо юм