Уянгалаг хоолой, гоо төрхөөрөө ерээд оны залуусыг байлдан дагуулж, нас насныхны сэтгэлд хоногшсон дуунуудаараа урлагийн салбарт зам мөрөө тунхаглаж чадсан дуучин бол Р.Лхамаа. Тэрбээр гадаадад багагүй хугацаагаар ажиллаж, амьдарч байгаад ирсэн.

Урлагийн хүмүүс биеэ сайхан явж ётой гэсэн бичигдээгүй хуультай. Түүний дагуу тэрбээр гоолиг биеэрээ үе үехэн цахим хуудаснаа гайхуулаад авдаг. Нэгэн цагт түүний ард поп хатагтай Б.Сарантуяа вокал хийдэг байсан гэдэг. Энэ нь “Мөнгөн харандаа” хамтлагт дуулж байх үеийнх. Түүнийг илүү уянгалаг хоолойтой хэмээн гоцлол дуучнаар дуулуулдаг байсан гэнэ шүү. Гэвч урлаг, уран сайхнаас гадна боловсрол, мэдлэгийг ч эрхэмлэн үзэж тайзаа орхисон зоримог эмэгтэй урлагтаа буцан ирсэн. Саяхан түүний төрсөн өдөр болсон бөгөөд энэ баяраар нь гайхалтай хамгийн үнэтэй бэлгийг өгчээ. Энэ тухай дууч бүсгүй өөрийн цахим хуудаснаа "Ээж маань 70 гарсан эмэгтэй байдаг. Охиныхоо төрсөн өдөрт зориулж зурсан зураг, 4 мөрт нь. Хөөрхөн бна уу" хэмээн олонд сонирхуулсан юм.

Д.Ана