Зэвсэглэсэн цэргүүд оргож яваад баригдлаа
2016/01/07
Өчигдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь хилийн цэргийн 0101 цэргийн ангиас зэвсэглэсэн хоёр цэрэг оргожээ. Тэд цэргийн ангиас зэвсэглэн зам дагуу явж байсан машины жолоочид буу тулган зугтсан бөгөөд тэднийг Сэлэнгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж барьсан байна.
Оргодол цэргүүд өөрсдийг нь зогсоох гэж оролдсон цагдаагийн машиныг мөргөсөн байна. Тиймээс оргодол цэргүүдийг тусгай техниктэйгээр зогсоосон. Энэ хэргийн талаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас тодруулахад ийм зүйл болоогүй гэдгийг мэдээллэв.
Зэвсэглэн оргосон цэргүүд нь Хил хамгаалах ерөнхий газрын харъяа анги нэгтгэлээс оргосон бөгөөд энэ талаар өнөөдөр ХХЕГ-аас шуурхай мэдээлэл хийхээр болсон байна.
Бид эх сурвалжуудаас энэ хэргийн талаар тодруулан эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2016/01/07
Kkk yu ch meddeggui setguulchid! Hiliin tsereg hariutssan gazar baidag gedgiig meddegui hun bas yum bichih gej alah yumaa.
Зочин · 2016/01/07
Haha hiliin tsergees asuuhgui yun ch holoos asuuj amaa algaduuldiimbde ene setguulch!!!