Зайсангийн Скайтоверт байрлах дуучин Т.Ариунаагийн гэрийг битүүжилсэн байна. Учир түүний нөхөр  “Ноёд” группийн захирал Г.Буяндорж  2012 оноос эхлэн  бусадтай бүлэглэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэгдэн, 2013 оны эхнээс  Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа юм. Улмаар удаа дараа байцаалтад дуудсан ч ирээгүй байна.  Тиймээс  Нийслэлийн прокурорын газраас эрэн сурвалжилж эхэлсэн билээ.  

 

Өнөөдрийн байдлаар дуучин Т. Ариунаа болон түүний нөхөр хөдөөнөөс ирж байгаа бөгөөд энэ талаар мэдээлэл өгнө гэсэн ч одоо болтол нам гүм байгаа юм.

Юутай ч түүний  гэрийн үүдэнд зарлан дуудах бичиг наалттай байжээ.

А.Баярмаа