Хятадын “ZTE” компани Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын өнгөнд “Шинэ зууны боловсрол” төслийн тендерт ногоон гэрлээр ялж, 40 сая ам.долларт эзэн сууж байсан.

 

Тус компанитай хамт 2011 онд уг тендерт ”Haier” компани өрсөлдсөн авч “ZTE”-ийн удирдлагууд авлига үнэртүүлж ялсан нь хожим тодорхой болсон билээ. Авлигын мөнгө зах зухаасаа эрхэм гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийн оготны нүх шиг олон дансны заримаар орж гарсан нь одоо тогтоогдож байна.

 

Тухайн үед БСШУЯ-наас хэрэгжүүлсэн “Шинэ зууны боловсрол” төслийн тендерт салбарын сайд Ё.Отгонбаяр "Блүүмбэрг" телевизийн хөтлөгч Э.Долгион хоёрын оролцоотой шударга бусаар ялсан “ZTE” компанийнхны тендер будилуулсан талаарх 30 гаруй хуудас баримт материал одоо ч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хадгалагдаж байгаа.

 

Хоёр жилийн өмнө 40 сая ногооны өртөгтэй тендерт “ZTE” компани 46 саяын санал тавьсан бол “Haier” компанийн зүгээс 36 сая 200 мянган ам.долларт багтаан гүйцэтгэх төсөл боловсруулж ирүүлсэн байжээ. Өдөр шөнө шиг зөрүүтэй энэ хоёр тендерийн материалыг шүүхээр хэлэлцээд “ZTE” компани хууль зөрчсөнийг яах аргаггүй тогтоосон юм. Тэгвэл монгол, хятад түшмэдийн гар дүрсэн  дээрх тендерийн  асуудалд АТГ-ын мөрдөгчид  “Блүүмбэрг” телевизийн хөтлөгч Э.Долгионд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Түүнийг “Цагдан хорих” төвд саатуулаад сулласан ч яллагдагчаар татах хангалттай нотолгоо бий гэнэ. Эх сурвалжийн мэдээллээр хөтлөгч Э.Долгион БСШУЯ-нд алба хашиж байхдаа дээрх хууль бус тендерийг сонгон шалгаруулахад нэлээд их нөлөө үзүүлсэн хүний нэг гэх.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу