“Эра модель” агентлагийн загвар өмсөгч Б.Сайнаа гэхээсээ илүүтэй "Учиртай гурав" уран сайхны киноны орчин цагийн Нансалмааг таних бизээ.

Анх удаа дэлгэцийн бүтээлд тоглосон тэрбээр найруулагчийнхаа сэтгэлийг татаж ирээдүйн ханиатайгаа учирсан. Тэрбээр заяаныхаа ханиар С.Билгүүнийг сонгож удалгүй хосууд уримаа нижгэр хийсэн.

Залуу хосууд хүү, охинтой болж бүл нэмсэн. Загвар өмсөгч бүсгүй хоёрдахь төрөлтийнхөө дараа жин нэмээд байсан бол өдгөө хэвийн жиндээ орон өмнөхөөсөө илүү гоолиг болоод байгаа гэнэ шүү.

Түүний ийнхүү жингээ эрчимтэй хаяж чадсан нууц нь иога аж. Гэрийн нөхцөлд өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг үргэлж хийж байгаагаа дуулгалаа. Олон хүнтэй харилцаж байгаа хүн гоолиг болж гадаад имиждээ анхаарах нь аргагүй биз ээ. Тэрбээр өдгөө юнител компанид ажиллаж байгаа хэмээн бор шувуу ниссэн.

О.Ариун