“Vidal” salon зөвлөж байна: Хумс арчилгаа
2016/01/12
Бүсгүйчүүдийн гоо сайханд зориулсан мэргэжлийн зөвлөгөөг “Vidal” салоны мэргэжлийн үсчин, make-up, nail artist нараас авч цувралаар хүргэж байна.
Хумс арчилгаа
Өвлийн улиралд хумс амархан хугарч, гар ихээр хуурайшдаг. Тэгвэл өвлийн улиралд хумс хэрхэн арчлах талаар “Vidal” салоны nail artist Х.Наранцацралтай уулзаж зөвлөгөө авлаа.
- Өвлийн улиралд хумс их хугардаг. Өвлийн хумс арчилгааны талаар?
- Өвөл гар хуурайшсны улмаас гар хуурайшдаг. Гар хуурайшснаас хумс хуурайшч үзүүрээсээ сэмэрдэг. Тиймээс гар болон хумсаа тогтмол арчлах хэрэгтэй. Тухайлбал хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа бол хумсны будгийг арилгалгүйгээр удаан байлгадаг. Жишээ нь хумсаа будчихаад олон хонох, будаг арилах хүртэл эсвэл үзүүр хэсэг нь арилсан тохиолдолд нэмж будаад явдаг. Энэ нь хумсыг хамгийн их гэмтээж хуурайшуулдаг. Тиймээс хумсаа будсан тохиолдолд 3-5 хоног болгоод арилгаж байх хэрэгтэй. Мөн base буюу суурь, тэжээлийг хумсаа будахын түрхэх хэрэгтэй. Ингэснээр будаг хумс хуурайшуулах нь харьцангуй багасдаг.
- Будгаа арилгаад хумсаа хэр удаан амраагаад дахин будах вэ?
- Будгаа арилгасан дороо будаж болно. Гол нь хумсаа будаад 3-5 хоног болгоод арилгах хэрэгтэй.
- Энгийн хумсны будагнаас илүү тогтоцтой шелэн будаг бүүр ихээр хуурайшуулах уу?
- Гелэн будгийг зөв хэрэглэх юм бол Монголын нөхцөлд тохирсон гэж хэлж болно. Байнга салоноор үйлчлүүлэх завгүй хүнд цаг хэмнэх боломж олгодог. Мөн тогтоц сайтай болохоор хууларах нь бага. Хумсыг ургуулна, хамгаална, бэхжүүлдэг. Гэвч манайхан гелэн хумсны талаарх мэдэгдэхүүн бага болохоор өөрсдөө хуулаад хумсаа гэмтээгээд байгаа.
- Бүсгүйчүүд гараа тослохдоо гараа давхар хумсаа тосолчихдог. Энэ зөв үү?
- Зөв. Хумсын толийг тосолж байхад зүгээр. Ер нь гар хумс холбоотой болохоор хуурайшвал хумс салаалаад давхарлаж хугараад байдаг. Гэхдээ будсан тохиолдолд дээрээс нь тослоод хэрэггүй.
Амархан хугардаг хумстай болс гарын тосоо хумсандаа түрхэж хэвших хэрэгтэй. Хэрвээ таны хумс хэт хугарамтгай бол гэрийн нөхцөлд ургамлын тосыг бүлээсгэж хумсаа дүрж тосыг шингээх иллэг хийгээрэй. Эсвэл лемон буюу нимбэгээр долоо хоногт3-4 удаа хумсаа арчсан тохиолдолд өнгө алдсман хумс сэргэдэг байна.
Зочин · 2016/01/12
А.Баярмаа үг үсгийг алдаагаа хянаад оруулж баймаар юм.
Zochin · 2016/01/12
Vidaliinhan mundag shuu.bugdeer n uilchluuleh durtai