"Авъяаслаг хятадууд 2011" шоун дээр МУГЖ С.Жавхлангийн "Алсад суугаа ээж" дууг дуулан олон мянган үзэгчдийг уйлуулсан ӨвөрМонголын Уудам хүүг уншигч та бүхэн таних биз ээ. Тэрбээр "Doz" интертаймэнтийн бүтээсэн "Хөх толбот хүмүүс" кинонд туслах дүр бүтээж шаггүй жүжигчин гэдгээ харуулаад авсан.

Тэрбээр одоогоос нэг жилийн өмнө болсон С.Жавхлангийн “Монгол мэндэлсэн өдөр мину” тоглолтонд оролцож ая дуугаа өргөж “Алсад суугаа ээж” , өөрийн Барга үндэстний дуугаараа үзэгчдийн сонорыг мялаагаад буцсан юм. Уудам хүү ийм том болжээ. Дараах бичлэгээс үзнэ үү.