Бейонсе, Жэй Зи нарын оддын гэрт ердөө ганцхан хүүхэд торниж байгаа билээ. Тэр бол Блю Айви гэдэг бяцхан охин юм. Тэгвэл саяханы нэг хүлээн авалтаас Бейонсе гарч явахдаа гэдсээ нуун нэлгэмэр ногоон хүрэм өмссөн нь зурагчдын сонирхолыг ихээхэн татсан байна.

Мөн Блю Айви охиных нь төрсөн өдөр болоход тэрбээр нэлгэмэр цамц өмссөн бөгөөд гэдэс нь цүндийсэн байдалтай харагджээ. Энэ байдлаас харахад түүнийг хоёрдахь хүүхдээ тээж байгаа юм болов уу хэмээн гаднын сэтгүүлүүд үзэж байна. Одоогоор Жэй Зи Бейонсе хоёр албан ёсоор энэ талаар мэдээлэл хийгээгүй ажээ.

Т.Буянаа