​Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоо байгаа хэмжээнээс 36.7 дахин нэмэгдүүлж 192 мянган төгрөг болгох шийдвэрт Хөдөл­мөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо гарын үсэг зурсан.

Энэхүү шийдвэр нь ирэх сарын нэгнээс эхлэн хэрэгжихээр болсон юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах худалдаа, үйлчилгээний газрын үйлчилгээ, цэвэрлэгээний ажил, ачаа ачих, зөөх, буулгах гэх мэт энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд зааснаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хороо хэлэлцэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд шинэчлэж байхаар заасан. Энэхүү хуулийн дагуу 2011 оны дөрөвдүгээр сарын таванд хө-дөлмөрийн хөлсний доод хэмжээг өмнөхөөс нь 30 хувь өсгөн нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу 140400 төгрөгөөр тогтоосон. Харин үүнээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд өөрчлөлт ороогүй бай­сан харин ирэх есөн сарын нэгнээс эхлэн нэг цагт 1141 төгрөг 85 мөнгө байхаар тогтсон. Хэдийгээр хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээ нэмэгдэж байгаа боловч энэ нь дэлхийн хэмжээнд монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж хэт доогуур байгааг харуулж байгаа юм.

Хөдөлмөрийн яамнаас мэдээлж байгаагаар өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээлд нэг сая нэг зуун орчим иргэд идэвхитэй хөдөлмөр эрхлэж байгаа аж. Үүнээс 8.4 хувь нь хөдөлмөрийн доод хэмжээгээр цалинждаг гэсэн албан ёсны судалгааг гаргасан байна.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр зах зээлд хэрхэн нөлөөлөх талаар Эдийн засгийн хөгжлийн яамны нийгмийн зах зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Б.Ичинноровоос тод­руулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээг нэмэгдүүлсэн нь инфляцид хүч­тэйгээр нөлөөлөхгүй. Учир нь гэвэл хөдөлмөрийн хөлсний нэмэгдэл нь нийгмийн найман хувийг хамарч байгаа юм” гэв.  Энэхүү хөдөлмөрийн хөлсийн доод хэм­жээг нэмэгдүүлэх шийдвэр гар­санаар жижиг дунд бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлөө үзүүлэх талаар Жижиг дунд үйлд­вэрлэлийг дэмжих төвийн дарга Б.Одгэрэлээс тодруулахад “Жи­жиг дунд бизнес эрхлэгчид энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх нь хууль ёсны эрх үүрэг нь гэвч ажилчдынхаа хөдөлмөрийн хөл­сийг нэмэгдүүлэхийн тулд бараа  бүтээгдхүүний үнээ тодорхой хэмжээнд нэмэх шаардлага гардаг” гэсэн юм.

 

Н.Баасандэмбэрэл