"МОНГОЛЧУУД" цуврал номын дараагийн боть удахгүй худалдаанд
2016/01/14
Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” цувралын дараагийн боть болох “Монголчууд 1924-1959 онд” буюу Бүгд найрамдах улсаа тунхагласан 1924 оноос хоршоолох хөдөлгөөн ялсан 1959 он хүртэлх үеийн түүхийг сонирхолтой гэрэл зургийн хамт дэлгэн харуулсан ном тун удахгүй уншигчдын хүртээл болох гэж байна.
Уг цувралын хүрээнд Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас өнөөг хүртэлх түүхийг гэрэл зургаар баяжуулан уншигчдын хүртээл болгох зорилготой бөгөөд одоогийн байдлаар “Монголчууд XX зууны эхэнд” буюу 1911-1924 он хүртлэх үеийн түүхийг харуулсан нэгэн боть, “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” буюу монголчууд Манжийн эрхшээлд орсноос эхлээд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 1911 оныг хүртлэх үеийн түүхийг өгүүлсэн нэгэн боть хэвлэгдэн гарсан.
Эдгээр номууд нь дан ганц түүхэн гэрэл зургаас гадна архивын баримт материал, эд өлгийн дурсгал зэрэг олон арван ховор нандин баримтуудыг агуулсан.
2012 онд хэвлэгдэн гарсан цагаасаа хойш олны хүртээл болж, мэргэжлийн хүмүүсээс өндөр үнэлгээ авсан Монголчууд цувралын талаар шинэлэг, сонирхолтой мэдээллийг цагалдалгүй тухай бүрт нь авч байхыг хүсвэл Монголчууд цахим хуудаст нэгдэхийг урьж байна.
Энд дарж фэйсбүүк хуудас руу нь нэвтрээрэй.