О.Магнай сургалтын төлбөрт нөлөөлж чадах уу?
2013/08/14
Жил ирэх бүр их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэж эцэг эхчүүдийн нуруун дээр багагүй ачаа нэмэгддэг. Сургуулиуд төлбөрөө нэмж байхад салбарын яам нь арга хэмжээ авахгүй байхад эцэг эхчүүд мянга цамнаад нэмэр алга.
Улсын сургууль бараадуулж сайн мэргэжил эзэмшүүлэхийн тулд эцэг эхчүүд байдгаа барах нь энүүхэнд. Гэвч энэ байдлыг нь далимдуулж шинэ хичээлийн жил эхлэх бүрт л хэдэн арван шалтаг тоочиж төлбөрөө нэмээд авах овсгоо тэдэнд бас байгаа.
2013-2014 оны хичээлийн жилд улсдаа хамгийн томд тооцогдох МУИС-ын төлбөр 50 хувиар нэмэгдэх сурагтай. Харин ШУТИС төлбөрөө мөн 10-15 хувиар нэмэхээр болсон.
Өмнөх жилүүдэд их дээд сургуулийн төлбөр 980 мянгаас 1.9 сая төгрөгийн хооронд байв. Энэ бас л чамгүй их тоо. Гэвч энэ тоо дахин 10-50 хувиар нэмэгдэнэ гэхээр эцэг эхчүүд өдөр шөнөгүй ажиллаж, идэх хоол, өмсөж зүүхээ хасаж таарах нь.
Эцэг эхчүүдийн ярьж буйгаар манай их дээд сургуулийн төлбөр өмнөд хөршийн сургуулиудаас дутахааргүй төлбөртэй хэмээн ярьцгаах юм. Тиймээс бараг гадаадад мэргэжил эзэмшүүлэх нь дээр гэсэн яриа газар авчээ.
Их дээд сургуулиудын удирдлагууд сургалтын төлбөр нэмэх болсон үндэслэлээ инфляцийн төвшинтэй уялдуулсан, багш нарын цалин тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагтай.
Цахилгаан дулааны үнэ нэмэгдсэн. сургалтын дотоод орчин нөөц бололцоог хангахтай холбон тайлбарладаг. Тиймээс энэ жил сургалтын төлбөр нэмэгдэх нь ойлгомжтой боллоо.
Харин МОХ-ноос цахилгаан дулааны үнэ нэмэгдсэн нь сургалтын төлбөр нэмэгдэх үндэслэл биш хэмээн үзэж “Хэрэв сургалтын төлбөрөө нэмсэн байвал нэр хүндэд нь халдана” хэмээн мэдэгдсэн.
Түүнчлэн ШӨХТГ-ын дарга О.Магнай “Их, дээд сургуулийн сургалтын төлбөр нэмэгдсэн байвал манайд хандаарай” гэж эцэг эхчүүдэд хэлж харагдав. Ямартай ч хэд хоногийн дараа сургалтын төлбөр нэмэгдэх эсэх нь тодорхой болно. Тэр үед л О.Магнай дарга хэлсэндээ хэр хүрдэг болохыг харъя.
Б.Цацрал
Зочин · 2013/08/17
ih deed syrgyyliyyd ynen davarch bainaa arai l bas arai ch de ahiad arai
Зочин · 2013/08/15
magnai surgaltin tulbur dr zow ym hiih bh gj naidaj bn ene hun ochnoon sn zuil hj bhd busad tom said darga nar yu hdg ym boldoo surgaltin tulbur dr zawl tusalj ogore ylanguya muis-g 50% gdg arai bish bnaa bs haana ch bile muis-n tulburig 100% nemne gsn bnle
Зочин · 2013/08/15
10jiliin surguuliudiin tulbur deed surguuliudaas xamaagui undur baidag shdee.deed bolovsrol ezemshuulj bgaa deed surguuliudiin tulbur baga baix ni shudarga uu.Magnai xuviin 10jiliin surguuliudad ch nuluuluusei
a.zaya · 2013/08/15
magnai ch ug ni owoo ajilaa hiidegiin shu.iim humuus ni olon baogaasai
a.zaya · 2013/08/15
deer baigaa udird**** darga nar ni yugaa hiij bdag yum boldoo.ard tumniihee tuluu joohon ch boltugai sertegl gargaasai daa.
a.zaya · 2013/08/15
ard tumen bidniihee tuluu zutgedeg bol sain l bna.dandaa l nemne gej baihiin.surgaltiin tulbur nemegdeheer ard tumen bid hoolgui honoh yum bna l daa
Зочин · 2013/08/15
2003 оны 2009 онд орж ирсэн комби гранд марк 2 яаралтай хямд зарна. Утас: 8 8 0 6 7 1 1 1
Зочин · 2013/08/15
эхлээд чадна гэдгийн дараа нь чадахгүй гэнэ