"Сарны нулимс", "Өдөр өдрийн нар”, "Аравт”, "Улаан дөрвөлжин" кинонуудад гайхалтай дүрүүдийг бүтээн амжилттай тоглож үзэгч түмнээсээ өндөр үнэлгээ авсан.

УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг тайзаа орхисон билээ. Тэрбээр Монголын урлагийн залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгээр томилогдон ажиллаж байв. Өнгөрөгч оны есдүгээр сард Бээжин хотод эрдэм сурахаар хүлгийн жолоо залсан билээ.

Тэгвэл тус хотын бүх их, дээд сургуулиудын гадаад оюутнуудын дунд зохиогддог хятад дууны уралдаанд оролцож шаггүй дуучин гэдгээ харуулаад авсан гэнэ шүү. Уг уралдаанд 38 их сургуулийн 70 оюутан оролцсон аж. Харин тэрбээр түрүүлсэн бөгөөд хятад хэлэндээ сайн гэдэг нь харагджээ.

Жүжигчин бүсгүй маань монгол үндэсний хувцсаараа гоёсон нь тун сайхан харагдаж байна.

О.Ариун