Африкийн Түүх давтагдлаа
2013/08/15
Буркина-Фасо улсын Ерөнхийлөгч Тома Исидор Ноель Санкара армийн ахмадад олгодог сарын 450 ам.долларын цалингаараа амьдарч, Ерөнхийлөгчийн 2000 ам.долларын цалингаа өнчин, ядуусын санд хандивладаг байжээ.
Түүнийг нас барсны дараахан хувийн хөрөнгийг нь бүртгэхэд засгийн эрхэнд гарахаас өмнө худалдаж авсан хуучин “Пежо” машин, хөлдөөгч нь эвдэрсэн хөргөгч, гурван гитар, дөрвөн унадаг дугуй л тоологдсон гэдэг. Санкара өрөөндөө агааржуулагч тавихыг ч зөвшөөрөхгүй, ийм тансаг юм худалдаж авч чадахгүй хүмүүсийн өмнө надад ичгэвтэр байна гэж тайлбарладаг байв.
Хамгийн түрүүнд түүний хийсэн зүйл бол бүх төрийн албан хаагчдын дансыг ил болгосон юм. Төрийн авто базын үнэтэй Мерседес машинуудыг зарж, оронд нь тэр үеийн хамгийн хямд “Рено-5” маркийн машинуудыг сайд нар нь хэрэглэх болсон. Төрийг ажилчдын харьцангүй их цалинг хасаж, өндөр тушаалтай албан хаагчдыг хувийн жолооч болон онгоцны нэгдүгээр ангиллар нисэхийг хориглов. Нэг удаа тэр өөрийн кабинетын талыг нь ажлаас халж, илүү тэдэнд тохирно гэж хөдөө хамтрал руу ажил хийлгэхээр явуулсан.
Санкараг ерөнхийлөгч болсоноос хойш гурван жилийн дараа 1986 онд Дэлхийн банк Буркина-Фасод авлигал байхгүй болсон гэж мэдэгдсэн.
Тэр өлсгөлөнг багасгах (урд нь нэг гектараас 1700 кг тариа авдаг байсныг 3800 кг болгож өсгөсөн), үнэгүй эрүүл мэнд, боловсролтой болгох, хээл хахуультай хатуу тэмцэх, цөлжилтийг зогсоох зэрэг бодитой ажлуудыг хийж үр дүнд хүрсэн (Ерөнхийлөгч байх хугацаандаа 10 сая мод суулгаж Сахара цөл өмнө зүг рүү тэлэхийг хаасан).
Улсыг Өрөөр эзлэн авах арга бол Өрнөдийн тусламж нэртэй бүх зээлүүд гэж үзэн тэдгээрийг зогсоосон. Буркина Фасо эдийн засгийн хувьд бие даах бодлого явуулж, үйлдвэрлэл, газар тариаланг үе шаттайгаар дэмжиж үр дүнд хүрч байлаа.
Хуучин колони улсаа дэвшин Хөгжиж бие даахаас нь айсан Францчууд, ерөнхийлөгчийн ойрын хүмүүсийг элсүүлэн Санкараг алж төрийн эргэлт хийсэн юм.
Парисын төр засаг уг үйл явдлыг Ардчилсан хувьсгал боллоо хэмээн зарласан.
Францын төлөөний хүн болох шинэ ерөнхийлөгч Блеза Компаоре хамгийн түрүүнд өөртөө хувийн Боинг онгоц худалдаж авч байв. Мөн Дэлхийн валютын фондоос Францын баталгагаар эхний 67 сая доллар зээлж авсан байдаг.
Өнөөдөр энэ улс төлж барашгүй их өртэй. Дээр нь байгалын бүх баялаг болох Марганц, Алт, Фосфорит, Зэс, Никель, Титаны ордууд бүгд гадны мэдэлд очсон. Нийт бөмбөрцгийн 216 улсаас 206-д жагсаж дэлхийн хамгийн ядуу улсуудын тоонд ордог.
Монгол улс яг энэ түүхийг бодитоор давтаж байна.
Өнөөдөр гадны гар хөл болсон хэдхэн төлөөний хүмүүс, Монголын Төрийг тасралтгүй 23 жил ээлжлэн удирдаж, эздийнхээ заавраар зориуд улс орныг их хэмжээний зээл авахуулж. Авсан зээлийн талыг нь өөрсдөө хулгайлан, үлдэснийг нь зориудаар үр ашиггүй юманд зарцуулан хийсгэж. Тасралтгүйгээр биднийг төлж барахгүй өрөнд оруулсаар.
Ард түмнийг санаатайгаар дээд зэргийн харанхуй, хүмүүсийн бөөгнөрөл болгосон нь тэдэнд бүх хийж байгаа үйлдлээ цайруулан дүр эсгэх боломж олгож. Мунхаг болсон Массын тархийг өөрсдийн хэвлэл, ТВ-ийн тусламжаар амархан хуурч угааж байна.
Ч.Өрлөг
Зочин · 2013/08/17
Энэ үнэн ч Монголчууд мааь мөнгөний төлөө ажиллаад яаж хаа****** явж байгаагаа харахгүйгээр тансаглал, эрх мэдэл алдар хүндийг хөөцөлдөөд байхад яаж зогсоох юм бэ. Нэг л худлаа тийн яг үнэн гэж ярихаас өөр юу хийж байна гэж.
Зочин · 2013/08/17
manai uls turd mongoliin tuluu yag zuw alxamiig ni demjeed ene ix luiwariig ilchileed garaad irex xvn bgaa bolow uu
*** · 2013/08/16
tgd enenii esreg temtsej bga hun bnuu? 1 ch bhq l bn sdhe
Зочин · 2013/08/16
ёстой жинхэнэ үнэн байна даа олон хүн ун******сай
Зочин · 2013/08/16
ёстой жинхэнэ үнэн байна даа олон хүн ун******сай
Зочин · 2013/08/16
Erin Brokovich geed kinog sanaj bna uu?
Зочин · 2013/08/16
Үнэн
Зочин · 2013/08/16
zow sedew hondjee
дэлгэр · 2013/08/16
маш зөв бичжээ , одоо ухрах зам үгүй капитализм өризм рүү ураг****** алхаад марш .
Зочин · 2013/08/16
Ч.Өрлөг таньд баярлалаа. Энд тэнд сайтуудын бичдэг шалдир булдар сэдэв биш, улс орны хөгжил, ард түмний ирээдүйн төлөө ийм сэдвийг хөндөж ийм нийтлэл бичсэнд баярлалаа. Нийтлэлийн санааг бу******д сэтгэл зүрхэнд нь хүртэл хүргэхийн тулд эхлэлийг ч маш сайхан жишээтэйгээр үндэслэж бичсэн санагдлаа. Мөн ямар ч ************ нь ойлгохоор зөв тохирсон зураг тавьсан байна. Хэдийгээр зураг нь ******хай байгаа боловч, товч бөгөөд тодорхой харагдаж байна.
Зочин · 2013/08/16