Унаач хүүхэдгүйгээр барианд орж байгаа морийг хараад та шаналдаггүй гэж үү...
2013/08/15
Наадмаар би эзэн нь, би уяач нь гээд зурагтаар цээжээ дэлдсэн амьсгаа өндөр хүмүүс, морь хөтлөөд гараад байдаг. Уясан нь үнэн ч юм уу, үгүй ч юмуу, нэг шөнө морио манаж, нойргүй хоносон ч юм уу, үгүй ч юм уу, хүний хурдан адууг мөнгөөр зодож аваад, өөрөө биш өрөөлөөр уяа сойлгыг нь тааруулчихаад эцэст бүхнийг өөрөө хийчихсэн юм шиг л ханхайж байх.
Эцсийн эцэст тэр морьдыг нь хүүхдүүд унаж уралдсан юм байгаа биз дээ.
Сүүлийн үед хүүхдийн амь нас эрсдэх тохиолдол хурдан морины уралдаанаас их гарах боллоо. Одоо бүр сүүлдээ хүүхэд унаад үхээгүй, мориноос унаж бэртэх юм байлгүй яадийм гэх ухааны юм ярьсан мунхагууд хүртэл их боллоо. Харамсалтай шүү, өөрийнх нь нялх үр нь тэр олон адгуусан дунд мориноосоо унаад, тархи толгой, хавирга ясаа адуунд гишгүүлж, хугачуулж байхыг харвал тэгж ярьж байгаа хүмүүс арай өөр л болох байх даа.
Тэгвэл өөрсдийгөө дөвийлгөөд байгаа эрхэм алдарт уяач нар өөрсдөө тэр уяж сойсон морио унаж уралдаж болдоггүй юм уу. Тийм л хурдан морь уяахад донтож, хүний хүүхдийн амь насыг үл тоон зугаацаж, кайф авч байгаа бол өөрсдөө унаад уралдаж байвал илүү сайхан байх юм биш үү. Жишээ нь М.Энхболд гуай морь унаад уралдаад түрүүлээд, эсвэл сүүлдээд ч юм уу ирж байгааг төсөөлөөд үз дээ, мөн ч сонирхолтой доо, тэгээд н.Онон, н.Эрдэнэчулуун гээд аваргын ах А.Батсүх гээд л наадмын үзэгчид мөн их болж, баяр наадам өргөн дэлгэр болж, үзэгч олон их цуглаж, цэнгэх юм биш үү.
Одоо бол баяр биш хүүхдийн зовлон, бэртгэл гэмтэл, үхэл хагацлаар л өрнөдөг, дуусдаг болж. Томчууд өөрсдийнхөө уяж сойсон морийг унаж уралдаад, тэднийг харах үзэх гэсэн наадамчин олон цуглараад, олны танил болж од болох хүсэлтэй уяачид маань хүүхдээр наадлаа гэх хэл амны бай болохгүй. Харин ч өөрсдөө додигор гэх чинь уяж сойсон морио унаад уралдаж байвал, эр хүний жаргал биш гэж үү.
Зарим нь түрүүлж, зарим сүүл мушигна, энэ бүгд морь уралдаж, эхлэхээс дуусах хүртэл хүмүүсийн сонирхолыг татах биз. Хурдан морины уяачдын холбоо, энэ тэр гээд байгууллагууд одоо нэг иймэрхүү шинэлэг байдлаар уралдааныг зохион байгуулж, нэр хүндээ сэргээж авах цаг болсон.
Өнөөдрийн нийгэмд бол уяач гэхээр нэг л цээж дэлдсэн хөөрүү нөхдүүд, хүүхдийн амиар наадагсад л гэж харагддаг боллоо шүү дээ. Энэ байдал цаашдаа хөлдүү уяачид хүүхдээр наадагсад, мангар уяачид малаар наадагсад гэх дууг төрүүлж мэдэхээр байна шүү. Зоригтой алхам хийгээд нэг удаагийнхаа уралдааныг уяач нь биш юм аа гэхэд нас биенд хүрсэн хүнээр унуулаад уралдаан зохион байгуулаад үзэл дээ. Унаж бэртэх, аз дутвал амь нас эрсдэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй, гэхдээ л хүүхдээр унуулахгүй байгаа нь бас нэг дэвшил шүү дээ.
Яваандаа техник технологи хөгжөөд робот унаачид гарч ирэх биз дээ. Тэр болтол томчууд, эрхэм уяач нар та бүхэн өөрсдөө морио унаад уралдаж байвал яасан юм бэ. Энд нэг зүйлийг хэлэхэд илүүдэхгүй биз. Нөгөө ер нь бол Баяраа чинь өөрөө ширээн дээрээс уначихсан юм байна лээ шүү дээ гэдэг шиг ер нь бол манайхаас бусад морь уралдуулдаг улс орнуудад том хүн л унаач байдаг юм байна лээ шүү дээ.
Томчууд, уяачид өөрсдөө хурдан морио унаж уралддаг болчихвол ард түмэн баярлан хүлээж авахаас биш, хүүхдээр унуулсангүй, хүүхдүүдийг зовоосонгүй, хүүхдүүдийг мориноос унагаж бэртээсэнгүй, амь насыг нь үрсэнгүй, боломжгүй айлын хүүхдүүдийг орлогогүй болголоо гээд хараагаад байхгүй л байх даа.
Зочин · 2013/08/16
Ed nar ter hudaldaj avsan hurdan morio uursduu hoorondoo uralduul mongol naadam ug malchid jinhene uyachdiin naadam bsan yum odoo zvgeer mungutei hvn naadamddag bolj
Зочин · 2013/08/16
mongoloo mdhgui mal suuliin uyed olshirj. amniihan zorgooh burah n eldeg bolj.ym mdhgui oroosgol oilgolttoi ymnuud mori m****as hol yvj ****san n deer.TV garch bgaag jinhen geed oilgoh ymnuu tunch ih bolj de.mori uyana gedg chin gant***n hurdanaasaa boldoggui ymuyaach, unaach, ezen deerees n ter odriin tenger mdj bj ene buhnii zohildlogoor ene amitan chin hurdaldag ym sh de.zugeer ezen n ymar bgd heden togrogoor avaad yvchihdag ym bishhuuhed ch gsn adil.tsog zolbootoi sereglen tsovoo bj bj l ene sportoor amjilt gardag ymetsest n helhed yuch mdhgui setguulch geed bgaa ta nar hol ochij ****. mori malnii hiimori doroitloo.
Зочин · 2013/08/16
yag zuv ... ter davsgan deeree tom tom mungun bus, guzee 2 unjuulsan enhbold ulaan metiin garuudaar uursduur n unuuval taarna.... kkk