УИХ-ын гишүүн С.Ганбаатараас  цаг үеийн асуудлаар болон Монгол улсын эдийн засгийн байдлын талаар цөөн зүйл тодруулснаа хүргэе.  

- Далд уурхайн үйл ажиллагаа зогссоны улмаас 800 ажилтан ажилгүй болжээ.  Үүнийг та...

- 1700

- Далд уурхайн үйл ажиллагаа зогссонг та хэрхэн тайлбарлах вэ?

- Дураараа аашилж, Монголын засгийн газарт тулган шаардалт хийхийн тулд далд уурхайг зогсоолоо гэж тайлбарладаг. Гэтэл гэрээ, дүрэм журмын дагуу ширээний ард сууж ярих ёстой. Гэтэл айдас хүйдэст автуулж, Монголын засгийн газрыг хүнд байдалд оруулах гээд байна.

Хэрвээ маргаан үүсвэл хоёр талаасаа бичиг  үйлдээд 60 хоонгийн дотор ширээний ард суух ёстой гээд гэрээнд заачихсан байгаа.

- Одоо ямар арга зам байна вэ?

- Монголын Засгийн газар тэдний тал  цуурай маягаар хоёр талаас нь ярих биш ширээнд суу гэж хэлэх эрхтэй. Хувь нийлүүлэгчдийн хурал байна уу , тэрнийгээ хаалттай хийнэ үү хамаагүй. Хамгийн гол нь юу хүсч байгаагаа ярилцах ёстой. Оюутолгой гэдэг баялгийн эзэн нь та бид. Яагаад энэ хүмүүст нь хэлэхгүй нууцаар яриаад байгаа юм. Үндсэн шалтгаан нь энэ. Тэгээд улстөрчид энэ шийдэлд битгий ор. Бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг гаргуул. Ганбаатарын ярьж байгаа буруу байж болно шүү дээ. Би миний үг туйлын зөв гэж бас хэлээгүй. Гэхдээ миний үзэж байгаагаар тэд буруу ярьж байна. Тэгэхээр дундаас нь  шинжээчид, хуульчид дүгнэлт гаргах ёстой. Надаас авах юм байж болно, хаях юм байж болно. Тэдний 24.4 тэрбум ам.долларыг хүлээн зөвшөөрөх шалтаг байгаа бол гаргаад ир. Энийгээ нээлттэй ярихгүй яагаад сүрдүүлээд байгаа юм.

-Монголын тал харилцан ашигтай шийдэлд хүрэхийн тулд ямар нөхцөл, шаардлага тавих ёстой гэж та бодож байна.

- УИХ-аар батлагдсан 5.5 тэрбум ам.доллар гээд Хөрөнгө оруулалтын гэрээнд байгаа шүү дээ. Та нар харж болно. 5 тэрбум 124 сая ам.доллар гэж байгаа. Үүний задаргааг ТЭЗҮ дээрээ баталчихсан. Дараа нь Рио Тинтогийнхон 6.2 тэрбум ам.доллар гэж мугуйдалж байгаа. 14.6 болгомоор байна гэж бас ярьж байсан. Энэ тоонуудаа гаргаж ирээд ярих ёстой. Та нарт нэг сонин юм хэлье. Оюутолгойн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны төлөвлөгөө нь өнөөдөр хүртэл батлагдаагүй.  Юу хийх нь тодорхой байж, зээл авдаг. Дараа нь байгаль орчны нөхөн сэргээлтийн хаалтын төлөвлөгөө, хүний нөөцийн төлөвлөгөө гараагүй. Тэгтэл төлөвлөгөөгүй байж тэд зүгээр л өрийн бичиг тулгаж байгаа гэдгийг дахин хэлмээр байна. Миний ярьсан зүйлүүдээс буруу зүйл байвал хэлээд өгөөч. Яагаад гэвэл би өнөөдөр л гэнэт энэ асуудлыг яриагүй шүү дээ. Маш удаан ярьж байна. Надад бүх баримт материал байна. Би зургаан сараас хойш дөрвөн удаа бичиг явуулсан. ТУЗ хуралдах гэж байна гэсэн хариу л ирсэн.

-Оюутолгойн ТУЗ-д Монголын талыг төлөөлж байгаа хүмүүсийн талаар та ямар бодолтой байна вэ?

- Тэр хүмүүс маш ухаалаг, гольф маш сайн тоглодог хүмүүс гэж бодож байна.

- Өнөөдрийн хувьд яригдаж байгаа олон асуудлын нэг нь Монгол улсын эдийн засгийн хямрал. Улстөрч, эдийн засагч хүний хувиар дүгнэхэд Монгол улсын эдийн засгийн байдал ямар байна вэ?

- Монголын эдийн засаг өнөөдөр хүнд байгаа нь үнэн. Ганц Монголд биш дэлхий даяараа эдийн засаг хүнд байгаа. Хүнд байдал юунаас болов, үүнээс хэрхэн гарах уу? Гэдгийг ярихгүйгээр, нэгнээ намнах гээд, дараагийн ээлжний улс хоолод орох гэж байгаа юм шиг байдлаар улс төрчид битгий хандаачээ. Аливаа асуудал үүсэхэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдын төлөөллийн байгууллагатай, ҮЭ-ийн байгууллагатай Засгийн газар гурван талын хэлэлцээрт суух ёстой.  Цаашид яах уу гэдгийг ярилцах ёстой.  

Би маш энгийн жишээ авъя. Монголын улс төрчид хэтэрхий мөнгөнд дуртай болчихсон байна.  Бидний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл юу вэ гэвэл бизнес эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих ёстой.  

- Яаж?

- Монголыг барьцаанд тавиад өөрөө зээл аваад манай нам, танай нам гэж бусдад трааж өгөхийн оронд бизнес эрхлэгчидөөрсдөө гадаадын болон дотоодын санхүүгийн эх үүсвэрээс хямд баталгаатай зээл авах боломж, орчноор хангах ньЗасгийн газрын ажил.  

Өөрөөр зээл олж аваад тараах биш тэр хүмүүсийг зээл авах боломжоор хангах. Зээл авсны дараа бизнесээ чөлөөтэй хийх боломжоор бас хангах. Өөрөөр хэлбэл Засгийн газар монголын компаниудад зориулан гадаадын компаниудад бүс нутгийн, дэлхийн худалдааны байгууллагын гэрээнүүдэд хүчтэй оруулах явдал юм.

Дараагийн анхаарах зүйл бол, Монголынзасгийн газар ингэж хөрөнгө оруулалтад анхаарч, зээл аваад, бодлогоор зохицуулах гэж л байгаа юм бол,

- Бонд гаргаж байгаа бол шүү дээ...

-  Тийм. Би өвөлжингөө л ярьсан. Зам, цэцэг, гудамж гэсэн маргааш ам.доллар оруулж ирэхгүй энэ зүйлүүдэд яагаад зарцуулаад байгаан бэ? Долоон буудлын Должин эмээ 1.5 сая төгрөгийн зээл аваад хашаагаа будаад, жорлон хүртэлхи замаа засчихбал дараа нь зээлийнхэ өрөнд ороод дараа нь будсан хашаагаа барьцаанд алдана гэсэн үг. Тэрний оронд Монгол бонд, зээлийн мөнгөөрөө эхний ээлжинд төмрийн баяжмалыг хийгээд өгөөчээ. Төмрөө зүгээр шороогоор нь гаргах биш, төмрөө баяжуулаад өгөөчээ. Тэгвэл шороо хэлбэрээр нь нэг тонныг 75 ам.доллараар зарж байгаа.  Төмөр замын тээюэрлэлтийн хөлс нь 40 ам.доллар буюу тлаас илүг нь аваад явчихаж байгаа юм.  Тэгсэн дор нойтон төмөр, хорголжин төмөр хийж зарах юм бол нэг тонныг нь 400-600 ам.доллараар тонныг нь зарна. Тэгэхэд төмөр замын тээвэрлэлиийн зардал бас л 40 ам.доллар хэвээрээ л байна.  Ингэж ажлын байр бий болгож, Монголдоо нэмүү өртөг шингэе. Тийм учраас төмрийн баяжмалд 1.5 тэрбум доллараас хөрөнгө оруулалт хийсэн бол эхний жилдээ бид 1.5 тэрбум ам.долларын худалдааг бид хийх байсан. Би ашиг гэж хэлээгүй шүү. Бид 3 жилийн дотор  өрөө, хүүтэй нь төлөх байсан.  Имй энгийн зүйлд хөрөнгө оруулахгүй даанч яаав даа.

Тэгсэн тохиолдолд дахиад дараа нь зээл аваад ширэм юм уу, хар төмөр хийх байдлаар хүмүүст боломжийг нь олгох хэрэгтэй.

Өнөөдөр орон сууц их баригдаж байна. Орон сууцны гол “талх” бол цемент, төмөр. Гэтэл өнөөдөр 70 хувийг нь Хятадаас авч байна.  Орон сууцанд оруулж байгаа их хэмжээний мөнгө Хятад руу урсаж байн. Монголоос зөвхөн хайрга, элс, усыг нь авч байна. Энэ гурваа битгйи эрээнээс зөөгөөсэй гэж бодож байна.  Бондны мөнгийг маргааш валют оруулж ирэх зүйлд л зарцуулах ёстой.  1.5 тэрбумыг бид валютаар төлнө. Манайд валютын хомсдолд ороод өнөөдөр бид инфляцид идэгдэж байна.

Өрөнд буруу гэж байдаггүй. Харин өрийг зөв зүйлд зарцуулсан уу, буруу зүйлд зарцуулсан уу л гэж ярих ёстой.

- Манай улсын хувьд 3.5 тэрбум ам.доларын бондыг удахгүй гаргана гэж ярьж байгаа. Тэгвэл ­энэ нь хэр цаг үеэ олсон шийдвэр вэ?

- Хэрвээ 1.5 тэрбум ам.долларын бонд шиг найр хийвэл энэ шиг аюултай юм байхгүй. 3.5 этэрбум ам.долларыг аваад төмрийн бэлдмэл, төмрий баяжмал, түүхий эдээ боловсоруулж дунд шатны бүтээгдэхүүн болгож боловсоруулах, маргааш ам.доллар оруулж ирэх төслийг санхүүжүүлж, миний чиний компани гэж намчирхалгүй, авлигал авалгүйгээр бизнес эрхлэгчдээ дэмжиж чадвал боллоо.  Тэгвэл өнөөдөр авсан ч яахав.  Харин авах хүү, нөхцлөө маш сайн бодох ёстой.  

Гэхдээ өнөөдөр бидний бонд авна авахгүй гэж ярьж байхад Монголын засгийн газрыг 24.4 тэрбум ам.долларын бичгэнд гарын үсэг зуруулаад, дундаас нь өөрсдөө 5 тэрбум ам.долларыг зээл зуучилсныхаа хөлсөнд авах гээд байгаа улсыг мөн ярилцах нь цаг үеэ олсон асуудал.  

- Бондын хүү нэхэгдээд эхэлчихсэн үү?

- Эхний зургаан сараас эхлээд төлөгдөх шаардлага нь тавигдаад эхэлсэн.

- Гэхдээ төлж эхлээгүй биз дээ?

- Төлөөгүй, төлж чадахгүй байгаа.  Шаардлага нь тавигдаад эхэлчихсэн. Энэ бол маш аюултай асуудал.  

- Энэ нь 3.5. тэрбум ам.долларын бонд босгоход асуудал үүснэ дээ...

- Мэдээж асуудал үүснэ. Тайлбарлах юм бол маш олон процесс байгаа. Гэхдээ энд ганц л зүйлийг онолын үүднээс хэлье. Монголд барьцаа хөрөнгө нь байгаа учраас 3.5 тэрбум ам.долларыг манай өгөх сонирхол байгаа.  

Бондын мөнгийг хаанаас авсан нь бидэнд тодорхойгүй байгаа.  Ямар нөхцөлтэйгээр авсан нь ч тодорхойгүй байгаа.  УИХ дээр өчнөөн асуусан ч хариу ирээгүй.  

Хэрвээ бид мөнгөө төлж чадахгүй бол бусад орон цэргээ оруулах боломжтой болно. Өөрөөр хэлбэл өр авч болно. Харин хэрхэн эргэж төлөх вэ гэдгээ л сайтар бодох хэрэгтэй.  

- Өнөөдөр Монгол улсын гадаад, дотоод нийт өр хэд байна вэ?

- Надад тоо байгаа. Манай улсын худалдааны тэнцэл, алдагдал нэг тэрбум ам.доллароос хол давсан байгаа.  Мөн олон улсад зайлшгүй төлөгдөх өр бол 8 тэрбум ам.доллар. Энэ бүхнийг би баримтжуулаад Сангийн яам руу явуулсан байгаа.   

- Үүнийг олон нийтэд мэдээлэлх боломжтой юу?

- Дэлгэрэнгүйг авч болно. Энэ бол Монголын ард түмний өр. Улс төрчид сүүлд нь үүнийг төлнө гэж зовохгүй. Харин ард түмний нуруун дээр ачаа нь ирдэг.  

-Цаг гарган ярилцлага өгсөн таньд баярлалаа.

А.Баярмаа