УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Анхны хэлэлцүүлгээр батлахыг гишүүдийн 86 хувь нь дэмжлээ. Уг хуулийг баталснаар гацаанд ороод байсан орон сууцны зээлийг үргэлжүүлэн олгох хууль эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан сар шинийн баяраас өмнө зээлийн хүүг таван хувь болгох журмыг батлах бололтой. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 19.4 мянган өрх орон сууцны найман хувийн зээлтэй байгаа юм. Хэрэв зээлийн хүү буурвал эдгээр өрх ч мөн таван хувьд шилжих боломжтой юм.

 

Д.Булган