Хушгатай бэлдмэл архаг ядаргаанаас сэргийлнэ
2016/01/20
Бие нь сульдаж ядраад, нозоород байна уу. Tэгвэл архаг ядаргаанаас сэргийлэхийн зэрэгцээ биеийн дархлаагаа сайжруулж, мэдрэлийн системийг бэхжүүлэх хялбар арга бий.
Орох материал:
- Хушгаа цэвэрлэж, нэг стакан дүүргэнэ. Хушгыг нухаж бэлдсэн бэлдмэлийн хэмжээтэй зөгийн бал, 2 ш нимбэг хэрэгтэй.
Бэлтгэхдээ:
- Хушга, нимбэгээ маш сайн нунтаглаж, дээр нь шингэн зөгийн балаа хийнэ. Энэ шидэт бэлдмэлээ хөргөгчинд хадгалаарай.
Хэрэглэх заавар:
- Түүнийг 2 долоо хоногийн турш хэрэглэнэ. Өдөрт 3 удаа тус бүр 1 хоолны халбагыг хэрэглэх хэрэгтэй.