Шийдвэр гаргахад туслаач найзуудаа…
2013/08/15
Сайн байцгаана уу? Намайг Л гэдэг одоо 24-тэй 2 жилийн өмнө 4-р курст бaйхдаа өөрөөсөө 8 ах залуутай танилцсан юм. Хамгийн хачирхалтай нь өөрөөс маань ахмад залуу нөмөр нөөлөгтэй, түшигтэй түүнтэй байхад их л гоё байдаг.
Уг нь би нилээн дажгүй бүсгүй л дээ миний хойноос зөндөө л залуу гүйдэг, найзууд хүртэл хөгшин, хар юмаа хаяач гээд л… Тэгээд тэр залуутай үерхээд л, би бараг л тэднийд байдаг болсон, намайг зөндөө гоё үгээр магтана, гоё гоё юм зөндөө нь ярьна. Гэтэл би нэг л өдөр жирэмсэн болсон тэрнийгээ хэлсэн чинь гарга, гарга гээд л эмчид хамт үзүүлээд л эм тан авч өгч байгаад л нэг өдөр гэрт хүргэж өгчөөд утсаа авахгүй алга болчлоо. Яасан юм бол гээд ажлаар нь сурагласан чинь ажлаа хийж байгаа гэсэн бас твиттэрт хаяг нь дээрээ юу ч болоогүй юм шиг жиргээд л байх юм… Би угийн жоохон бардам зантай болохоор уйлж, дуулж мсж нтр ч бичиж, олон залгаагүй. Ингээд алга болчуул эцэггүй хүүхэд гаргаж чадахгүй юм шиг байнаа, дээр нь би удирдах албан тушаал хашдаг эргэн тойрныхон эцэг, эх маань надаас арай өөр зүйл хүсдэг. Тэгээд авахуулчъя гэхээр анхны хүүхэд дээр нь манайхан гэж надаас нөхөр хүүхэд нэхсэн хүмүүс намайг жирэмсэн гэж мэдэхгүй. Одоо 2 сар болохжийно яахаа мэддэггүй ээ. Хоног алдаад байвал эрсдэл ихсээд байдаг шийдвэр гаргахад туслаач найзуудаа…