АПУ Трейдинг компани Олон улсын ISO 9001:2008 стандартын батламж гардан авлаа
2016/01/21
АПУ Трейдинг компани Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо болох ISO 9001:2008 стандартыг хангаж SGS олон улсын баталгаажуулалтын байгууллагаас БАТЛАМЖАА гардан авлаа.
ISO 9001:2008 нь Олон улсын Чанарын удирдлагын тогтолцооны стандарт бөгөөд эцсийн бүтээгдэхүүн (бараа, үйлчилгээ)-ийг баталгаажуулхаас гадна бүтээгдэхүүн боловсруулах үйл явцыг илүү анхаардаг билээ.Тус стандартын гол зорилго нь тухайн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бий болгоход тогтмол чиглэдэг гэсэн баталгааг хэрэглэгчдэд өгдөгт оршдог билээ.
АПУ Трейдинг компани нь байгуулагдсан цагаасаа эхлэн “ҮЛЭМЖ ЧАНАР”-ыг өдөр тутмын үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон ажиллаж ирсэн бөгөөд үүний тод илрэл нь АПУ компанийн үйлдвэрлэсэн эрүүл, аюулгүй, чанартай шингэн хүнсийг хадгалах, түгээхөндөр хүчин чадалтай, дэлхийн жишигт нийцсэн тээвэр ложистикийн цогц систем бүхий агуулахыг байгуулан үйл ажиллагаагаа байнга өргөжүүлэн ажиллаж байна.
Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн ажиллахын тулд зөвхөн техник технологийн шинэчлэлээр хязгаарлагдахгүй цаашид компанийнхаа соёлыг хөгжүүлэх, удирдлага, хяналтын тогтолцоог илүү өндөр үр ашигтай, оновчтой зохион байгуулах менежментийн чадавхийг бэхжүүлэн харилцагч хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг байнга дээшлүүлж,улс орныхоо хөгжилд оруулах хувь нэмрээ нэмэгдүүлэхийн төлөө АПУ Трейдинг компани хүчин чармайж ажиллаж байна.
ISO 9001 төсөл байгууллагаараа суралцах боломжийг олгож, тасралтгүй сайжруулалтын ухамсар, хандлагыг дээшлүүлж өгсөн гэдэгт итгэлтэй байна.
Бид Чанарын удирдлгагын тогтолцооны үндэс суурийг баттай тавин олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулалтад тэнцэж, компанийхаа хөгжлийн түүхэнд дахин шинэ амжилтыг авчирч байгаадаа баяртай байна.
“ҮЛЭМЖ ЧАНАРААР” манлайлъя.
оргил · 2016/01/21
сайн байна ураураура