Багануур дүүргийн ИТХ-ын даргын өрөөнд хууль бусаар дайрч орсон гэв
2013/08/16
Өнөөдөр өглөө 11:00 цагийн үед Багануур дүүргийн ИТХ-ын Даргыг эзгүй хойгуур тус дүүргийн АН-ын дарга Б.Бямбадорж тэргүүтэй хүмүүс өрөөных нь цоожыг нь эвдэн дайрч орсон талаар холбогдох эх сурвалж мэдээллээ. ЗДТГ-ын дарга нь Дүүргийн ИТХ-ын дарга өвчтэй эзэнгүй байгааг далимдуулан хүнд үүрэг даалгавар өгч хаалгыг нь эвдэн орж, хууль бус, танхай үйлдэл гаргасан явдалд МАН-ын ИТХ-ын Төлөөлөгчид болон намын гишүүд дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлж байгаа бөгөөд “АН-ын хууль зөрчсөн үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна” хэмээн хэлж байсан юм. Гэвч АН-ынхан энэ үйлдлээ хуульд нийцсэн мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж эхлээд байгаа аж.
Зочин · 2013/08/17
Ардчилсан намынхан лав цагдааг арай дэндүү дарлаж байна аа. хэдэн ************ партизанууд билэгтийн өрөөнд орж суучаад цагдаагийн хурандаа нарыг шанаадаж унагаа л байж байдаг. Билэгт ч яаж ч чаддаггүй гэсэн. Сосорбарам гавьяат бол бүр байнга ************ орж ирээд цагдаагийн офицеруудаар гарын чилээ гаргадаг болж дээ.
g · 2013/08/16
Ardchilsan namiinhan arai heterch bna.