Эдийн засгийн нийтлэлч Олаф Герсеман Давост очсон Монголчуудыг шоолов
2016/01/25
Монголчууд дэлхийн хамгийн их эдийн засгийн хямралд автсан улс болох нь нэгэнт тодорхой болсон. Зээлжих зэрэглэл муутай, зээлээ төлөх найдвар багатай, хөрөнгө оруулагчдын хамгийн таагүй орчин, хуулийн нэр барьсан хулгайч нарын орон гэхэд хэн ч үгүй гэхээргүй болтлоо гадаадын хөрөнгө оруулагч нар үргэж дайжин алга болсон эзгүй зэлүүд газар болоод удаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ихээхэн зүтгэл гарган энэ байдлыг засах гэж хичээн Давост болсон Дэлхийн эдийн засгийн форум 2016 -д очсон хэдий ч түүнийг ирэхээс өмнө таагүй мэдээнүүд цуварч эхэллээ. Германы эдийн засаг, хөрөнгө оруулалтын алдартай судлаач, нийтлэлч Олаф Герсеман "Монгол Улс Давосын хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татахаар хамгийн их хичээж хүнд байдалд байгаа улс юм." хэмээн өөрийн Twitter хуудсандаа бичсэн бөгөөд түүний дүгнэлт нийтлэлүүд нь хөрөнгө оруулагчдын гол дүгнэлт хийх хэрэгсэл бодлогоороо алдартай юм. Одоо тэрээр Германы хөрөнгө оруулалтын корпорацад Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байгаа ажээ.
Үнэхээр олон хүний бүрэлдэхүүнтэй урлаг соёлын бүхэл бүтэн баг аваачин Наран дуулж, моделиуд гунхаад, 3 охин тайчаад ч хөрөнгө оруулагчдын сэтгэл хөдлөхгүй болтлоо царцсан Монголын эдийн засаг хэзээ сэргэж тэдэнд итгэл төрүүлэх вэ?
http://www.tsag.mn
Зочин · 2016/01/26
nice
Зочин · 2016/01/26
Ailaas erxeer avdraa uxaa gej.Ene nexer chadaxgui ee
Зочин · 2016/01/25
Угаасаа ард иргэддээ ч олон улсад ч дээдчүүлийнх нь тэнэглэлд хэлэх үг нь олдохгүй болсон хайран сайхан түүхтэй, хайран улс орон минь...Зөв зам эхэллээ ч энэ 25 жил давсан ялзралыг цэвэрлэж цэгцэнд нь оруултлаа ямар их хугацаа орох бол....
Зочин · 2016/01/25
Угаасаа ард иргэддээ ч олон улсад ч дээдчүүлийнх нь тэнэглэлд хэлэх үг нь олдохгүй болсон хайран сайхан түүхтэй, хайран улс орон минь...Зөв зам эхэллээ ч энэ 25 жил давсан ялзралыг цэвэрлэж цэгцэнд нь оруултлаа ямар их хугацаа орох бол....
Зочин · 2016/01/25
өрөнд оруулж,оюу толгойн муу гэрээ хийсэн хүмүүс чинь популист гэж хэлээд байгаа хүмүүс чинь биш шүү дээ үнэндээ.Харин бүх юмыг үл үзэгдэгч гарын онолд найдаж байгаа наад хуурамч гарууд чинь.Энэ онол цэвэр хэрэгждэг улс орныхоо эрх ашигыг эрэлт нийлүүлэлт , хөрөнгө оруулалтанд даатгаад орхидог төр улс гэж хаана байх вэ дээ.
Зочин · 2016/01/25
ene ediin zasgiin forum deer urlag murlagiin ikhan ter zagvariinkhaniig yakh gesen yum boldoo borluulj mungu bosgokh gesen yum bkhdaa nuguuduul ni Elbegeegiin araar bie uneleed Mongoliin unelemjiig ulam muutgaad l yavna biz salbadai nar.....
Тэгэх нь ... · 2016/01/25
Үнэн дээ. . . Нэгдэж биш талцаж улсаа биш хувиа бодоцгоосон АН , МАН мэтийн арчаагүй хүмүүс улс орноо сүйтгэлээ. Одоо 2016 онд энэ 2 намаас гишүүдийг нь бүү өндийлгө. . . ! ! ! Харин ч хариуцлага ял асуух нэр дэвшигчийг л сонго .