Жүжигчин Р.Анхням хамгийн сүүлд "Чонон сүлд" кинонд гол дүрийг бүтээж олны анхаарлыг ихэд татсан. Тэрбээр багадаа балетчин болохыг мөрөөддөг байжээ. Гэвч дунд сургуулиа төгсөөд СУИС-ийн кино, драмын жүжигчний ангийг төгсч урлагтай амьдралаа холбож өнөөгийн өндөрлөгт хүрсэн байна.

Тэрбээр хамгийн анх "Гаадаа мээрэн” хэмээх гадны кинонд тоглож үүний дараа "Чонон сүлд"-д тоглож Монголын жүжигчдийн хувьд анхны тохиолдол бөгөөд гадаадын кино урлагт хүч сорин, дэлхийд танигдах анхны элч болсон юм.

 

Тэгвэл жүжигчин бүсгүй маань уг кинонд тоглох үедээ хөл хүнд байсан гэдэг. Өөрийнхөө нууцыг ийнхүү дэлгэлээ. "Миний охин гэдсэнд бондойгоод л байж байсан байнашд. Тэгсэн чинь ээж нь бариу даашинз өмсөөд үдэшлэгт явж байсан байна" гэв.