Хааяа нэг амттай юм идмээр санагдаад л дэлгүүр орох үед идэхийг хүссэн зүйл чинь нэг бол үнэтэй нэг бол чанарын баталгаа нь итгэл төрөхүйц биш байх тохиолдол байдаг шүү дээ. Хэдий амттан ч гэсэн мэдээж хэрэг аль болох эрүүл мэнддээ сөрөг нөлөө багатай зүйлийг сонгох хэрэгтэй байдаг. Тэгвэл яагаад гэртээ хийж болохгүй гэж?

Эрүүл амттан хийх хялбархан жорууд

1. Эрч хүчний бөмбөлөг
Орц: 8-10 ширхэг бөмбөлөгт
1. ¼ аяга цэвэр хар шоколад (жижиглэн хэрчиж бэлдэх)
2. 1 аяга алмонд самар
3. 1 аяга нандин чавга (жижиглэн хэрчиж бэлдэх)
4. Хүсвэл дээр нь нэмээд чимх давс, ¼ цайны халбага ванилийн охь хийж болно

2. Хийх дараалал:
Бүх орцоо хамтад нь миксэрдэнэ. Орцууд чинь жигд сайн холилдоод хангалттай сайн жижиглэгдэх үед нь миксэрээ унтраагаарай.

3. Бэлэн болсон холимогоо хүссэн хэмжээгээрээ бөөрөнхийлөөд л амттан чинь бэлэн болох нь тэр.

4. Амархан байгаа биз?

5. Алимны чипс
Орц: 4 хүний порц
1. 2 ш алим
2. ½ цайны халбага нунтаг шанцай
3. 1 ½ цайны халбага элсэн чихэр

6. Хийх дараалал:
Шарах шүүгээгээ 100С дээр тавьж халаагаарай. Алимаа сайн угаагаад маш нимгэн хэрчих хэрэгтэй. Шарах шүүгээнийхээ листэн дээр хэрчсэн алимнуудаа хооронд нь давхралдуулалгүйгээр тарааж тавиарай. Дээрээс нь элсэн чихэр, шанцайгаа жигд цацаж өгөөрэй.

7. Шарах шүүгээндээ хийгээд 1 цаг шарж гаргаж ирээд эргүүлээд нөгөө талаар нь тавиад ахин 1 цаг шарна. Шарах шүүгээгээ унтраасныхаа дараа гаргалгүй 1 цаг байлгаарай. Ингээд л алимны чипс бэлэн болох нь тэр.

8. Хар шоколад, газрын самартай гадил
Орц:
1. 3 ш гадил (3 тэнцүү хэсэг болгож хуваана)
2. 1 аяга хар шоколадны зордос
3. 2 цайны халбага газрын самрын тос
4. 9 ширхэг шор
5. Калькан цаас

9. Хийх дараалал:
Эхлээд гадилаа 3 хэсэг болгон хэрчээд тус бүрт нь бэлдсэн шороо зөөлөн хатгаж тогтоогоорой. Шор хатгасан гадилнуудаа калькан цаас дэвссэн хавтан дээрээ тавиад хөлдөөгчиндөө хийгээд түр орхичих.

10. Харин хар шоколадаа газрын самрын тостойгоо хамтад нь миксэрдээрэй. Хангалттай сайн хайлж, холилдох хүртэл нь миксэрдэнэ шүү.

11. Шоколадан зуурмагаа өндөрдүү аяганд хийгээд хөлдөөсөн гадилаа гаргаж ирж шоколадандаа дүрнэ.

12. Буцаагаад калькан цаасан дээрээ тавиад хөлдөөгчинд хийгээд 5 цаг орчим байлгаад л амттан бэлэн болно.

13. Хэрвээ хүсвэл нунтагласан газрын самар дээр нь цацаж байгаа д хөлдөөсөн ч болно шүү. За ингээд бэлэн боллоо.