Монголын үүрэн телефоны салбарт монополь “Мобиком”-ын араас зулай даран мэндэлсэн компани бол яах аргагүй “Скайтел”. Сэтгүүлчид “Мобиком” молиго өмхүүллээ” гэх таагүй мэдээллийг бишгүй их хэрэглэгчдийн сонорт дуулгадаг болохоос “Скайтел”-ынхан төдийлөн өртдөггүй.

 

Тэд ч гэмгүй царайлан чимээ багатай суудаг. Тэгвэл тус компанийнхан тун удахгүй оюуны өмч хулгайлсан гэх маргааны хариуцагчаар олон улсын шүүхэд дуудагдахад хүрсэн тухай баттай эх сурвалж нотоллоо. Баримт сөхвөл дэлхийд дижитал тоглоомын үйлдвэрлэлээрээ ноёрхдог “Три Ярч” компанийн логог тус компанийнхан “Скай Медиа” үйлчилгээндээ ашигласан тухай баримтыг бид өмнө нь мэдээлж байв.

 

Орой бүр уншигч таны сонорт “Өнгө дүрсний гайхалтай ялгарал, өндөр нягтрал бүхий дэлхийн шилдэг сувгуудыг HD болон 3D форматаар Монголд анх удаа SKYMEDIA IPTV үйлчилгээ хүргэнэ”  хэмээн нүүр бардам сурталчилдаг энэхүү компанийн үйлчилгээний лого “Три Ярч” компанийн лого болох баримт гарч ирсэн нь ичгүүртэй үйлдэл болов.

 

Хамгийн гол нь өнгөрөгч долоо хоногт “Три Ярч” компанийнхан уг оюуны өмчийн хулгайтай тэмцэхээр хуульчаараа дамжуулан шүүхэд хандах болсон тухай албан бичгээ холбогдох байгууллагуудад ирүүлээд байгаа аж. Харин оюуны өмчийн хулгайд сэрдэгдэж эхэлсэн “Скайтел” компанийнхны хувьд энэхүү мэдээлэлтэй холбоотой тайлбарыг өгөхөөс татгалзаж байна.

 

“Скай медиа” үйлчилгээний лого                                  “Три Ярч” Компанийн лого

 

 

Эх линк: http://www.skymedia.mn/mn/1                         Эх линк:  http://www.treyarch.com/

 

Түүгээр ч зогсохгүй “Скайтел”-ынхан NEX 3.75G үйлчилгээний логог дэлхийн алдарт Xbox-оос хулгайлсан байх магадлалтай баримт ч бий. Харин энэхүү хулгай одоохондоо олны анхааралд өртөөгүй л байна.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу