"Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Т.Баттулга буюу Батушка тайз, дэлгэцийн бүтээлд өөрийн хувь нэмрээ оруулж, өсч яваа уран бүтээлч. Тэрбээр "Буруу эргэлт", "Гарал угсаа", "Нарны жим", "Эх орон дуудаж байна" зэрэг бүрэн хэмжээний кинонд гол дүрүүдийг бүтээсэн.

Хошин шогийн продакшн дундаасаа хамгийн царайлаг гэх тодотголтой жүжигчин залуус үүлийн үед иогийн хорхойтон болжээ. Булчинлаг залуу фитнесс клубын зааланд өнждөг бол харин Батушка иогчин болохыг илүүд үзэж буй бололтой.