Өөрийнхөө хүүхэд гэдэгт эргэлздэг шинжилгээ хийлгээгүй байгаа гэж хэлсэн…
2013/08/18
Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Ц гэдэг би 27 настай жирийн л нэг эмэгтэй. Би оюутан байхдаа доод курсынхаа залуутай танилцаад бид 2 хоёр жил үерхээд сургуулиач төгсөж одоо нэг гэр бүл болоод амьдарч байна.
Гэр бол болоод 1 жил ч болоогүй байгаа. Бид 2 охинтой. Охин маань одоо 2 настай. Амьдралд олон юм тохиолдох юм аа бид 2 маргалдах болгонд би маш их ганцаардахын бас гэрээ санаж байна. Учир нь би нөхрөө дагаад аав ээж нутгаасаа хол амьдарч байгаа хол нутгийн бэр. Заримдаа ийм хол ирсэндээ харамсахын. Уул нь бидний амьдралд дутах юм байхгүй ээ бид 2 байшинтай машинтай 2-уулаа ажилтай дээр нь хөөрхөн охинтой. Гэсэн ч бид 2-т муудах юм олон гардаг. Жишээ нь гэхэд тэр намайг ажлын хүмүүстэй харддаг, ажлын хүүхнүүдтэйгээ нийлж гадуур гарахад уурладаг тэд нартай найзаллаа гэдэг. Намайг элдвээр доромжилно. Янхан гэж хүртэл хэлдэг. Энэ хүнтэй суухаасаа өмнө өөр залуутай үерхэж тэр хүнд охин биеэ өгсөн тэрийг маань нөхөр маань мэддэг тэгээд үргэлж муудах болгондоо намайг ингэж хэлдэг. Энэ үг нь үнэхээр хүнд санагддаг. Би уул нь явдалтай биш надад өөр хүн ч байхгүй. Уул нь би нөхөртэй хайртай охиноо бодсондоо л сайхан амьдралыг мөрөөдсөндөө л хол газар нөхрөө дагаж ирсэн. Би эвтэй амьдрах гэж маш их хичээдэг боловч бид 2 муудахаар надад гар хүрдэг одоо хүртэл гар хүрсэн газар нь хөндүүр байна. Салаад эргээд гэртээ очихоор аав ээж хамаатан саднаа бодохоор хэцүү санагдахын аав ээжээсээ зөрсөөр байгаад би энэ хүнийг энд амьдрахыг сонгосон шүү дээ. Нэг удаа сална гээд аав ээждээ гар хүрдэгийг нь хэлээд аав ээж маань ирээд авч явна гэсэн боловч би эргээд ирсэн. Энэ үйлдэлдээ харамсахын одоо муудахдаа намайг явж чадахгүй юм байж гэнэ бас аав ээжийг маань хүртэл муулдаг. Би үнэндээ энэ босгосон амьдралаа нурааж охиноо эцэггүй болгомооргүй байна гэвч нөхөр маань надад гар хүрэхгүй гэдэг боловч муудах болгондоо гар хүрээд байгаа нь маш хэцүү байна. Охин маань уул нь энэ хүний хүүхэд л дээ хамгийн сүүлд муудахдаа өөрийнхөө хүүхэд гэдэгт эргэлздэг шинжилгээ хийлгээгүй байгаа гэж хэлсэн. Энэ үг надад үнэхээр хүнд туссан би ингэж хэлнэ гэж огт бодож байгаагүй. Бодох тусам гомдоод байхын. Надад амьдрах ямарч итгэл алгаа ирээдүйгээ сайхнаар бодоход хэцүү байна аа. Бүсгүйчүүл минь төрөхдөө заавал хажуудаа нөхрөө байлгаарай тэгвэл нөхөр чинь чиний үнэ цэнийг ойлгоно. Маш их өвдөлтийг давж гарч төрүүлсэн хүүхдийг минь өөрийнхөө биш гэхээр үнэхээр хэцүү байна. Би ер нь нөхрийнхөө хувьд ямар ч үнэ цэнэгүй байх аа. Тэр намайг өөртөө гоо сайхны бараа, хувцас авхаар цалингаа зөвхөн өөртөө зарцуулдаг мөнгөө гамнасангүй гээд уурладаг тэр бүрд хэрүүл хийхээсээ залхсандаа би мөнгө үрэхээс ч айх юм. Хөндлөнгийн хүн харахад их л сайхан гэр бүл боловч цаана маш их асуудал байдаг манайд. Нөхөр маань надад хайргүй байх зөвхөн охиноо бодсондоо л надтай хамт амьдарч байгаа байх гэж өмнө нь боддог байлаа гэвч охиноо тэгж хэлхээр нь энэ бодол маань ч үгүй болж чухам яагаад охин бид 2-той амьдарч байгааг ч мэдхээ болилоо. Хэрэлдэж муудаагүй үедээ хайраа гээд л байдаг хэрнээ муудхаараа надад гар хүрч намайг элдвээр хэлэх нь үнэхээр хэцүү байна. Ийм жүжигийн амьдралаар хуурамч хүнтэй амьдрах уу гэхэд ч эргэлзэж байна. Би охиноо л бодож амьдарч байна даа. Гомдсон сэтгэл маань явсаар байгаад гэр бүл салхад хүргэх вий салвал охин маань эцэггүй яанаа гэж бодхоор сэтгэл минь өвдөж бас айж байна. Бас би олон уучилж мартахыг хичээж сайхан амьдралыг мөрөөдсөөр өнөөдрийг хүрлээ. Гэвч миний уучлалт ямар ч сайхан үр дүн алга бахь байдгаараа л байна. Та бүхэн надад зөвлөгөө өгөөрэй.