Энэ удаагийн "Гэрт нь авсан гэрэл зураг" буландаа Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд С.Баярааг урилаа.

Түүнийг олон нийт төр, нийгмийн зүтгэлтэн гэдгээр нь болон С.Зориг агсан, УИХ-ын гишүүн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны ах гэдгээр нь андахгүй.
Энэтхэг Улсын нийслэл Дэли хотноо С.Баяраа гэргий, ач зээ нарынхаа хамтаар амьдардаг юм. Дөрвөн өрөө бүхий энэтхэг хэв маягийн энэхүү байранд Монгол Улсыг төлөөлөн Энэтхэг улсад суух үе үеийн Элчин сайд нар амьдарсаар ирсэн.
С.Баяраа сайдад Энэтхэг дэх монголчууд их зөөлөн, хүн сайтай, монголчуудынхаа төлөө сэтгэл гарган ажилладаг, ойрын төрөл садан шиг ханддаг хэмээн нэлээд ам сайтай байдаг юм билээ. Үүний илрэл мэт Дэлигийн төв гудамжны ойролцоо байх түүний гэрт монголчуудын хөл тасардаггүй.
Манай сурвалжлах хэсгийг тэднийд очиход бяцхан хүү нь зүрхэний хавсарсан дөрвөн гажигтай гэсэн оноштой бусад улсад эмчлэх боломжгүй гэсэн хариу сонссон Сэлэнгэ аймгийн уугуул хоёр иргэн  Энэтхэгт ирсэн тул Элчин сайдын гэрийнхэн тэдэнд туслахаар хоол, цай бэлтгэхээс эхлээд олон талын дэмжлэг үзүүлж байсан юм.
Энэ үеэр бид гэрийн эзэн С.Баяраатай Л.Санжаасүрэнгийнх гэдэг бахархмаар ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг энэ гэр бүлийн талаар ярилцсан юм. Ийн хэлсэний учир С.Баяраагийн аав, ээжийн аль аль тал нь тухайн үеийн сэхээтэнүүд байсан ч 1930-аад оны хилмэгдүүлэлтийн хар сүүдэрт нэрвэгдсэн байдаг. С.Баяраагийн ээжийн аав Андрей Севеков Демокрит 1923 онд ЗХУ-гаас Монголыг судлах Козловын экспедицэд багтан Монголд ирж байсан.
Экспедицийн судалгааны  хугацаа дуусч тэд буцах болсон ч өөрийн хүсэлтээр Монголд үлдэж, Судар бичгийн хүрээлэн (одоогийн Шинжлэх ухааны академ)-д ажилласан юм.
Андрей Севеков Демокрит Монголд нийт 16 жил амьдарч, бүх нутгаар аялаж, газар зүй, ургамал, бэлчээр, эдийн засаг, мал аж ахуй, угсаатны зүй гэх мэт олон талаас нь судалгаа хийсэн байдаг. Тэрбээр улс төрийн хэргээр хилсдсэн тул түүний бүтээлүүдийг зөвхөн Монголын болон бусад орны архивт хадгалсан байдаг юм.
Тэрбээр өөрийгөө хилс хэргээр баригдахаа мэдсэн мэт 1937 онд өөрийн нэг настай охин Г.Доржпалам охиноо нууж, Монгол айлд өгсөн байдаг. Тэрбээр 16 жил амьдрахдаа одоогийн Байгалийн түүхийн музейн анхны эрхлэгч, Газар зүйн хүрээлэнгийн анхны захиралаар ажиллаж байсан байдаг. Андрей Севеков Демокритын үр ач нарын амьдрал ч мөн олон нийтийн анхаарлын төвд байж, монголын түүхнээ тэмдэглэгдэж байгаа билээ.

Өвөө маань улс төрийн хэргээр хэлмэгдсэн тул түүний бүтээлүүдийг хэвлэж олон нийтийн хүртээл болгоогүй архивиудад хадгалагдсан байдаг. Зарим бүтээлийг нь өөр эрдэмтэн, судлаачид ашигласан тохиолдол ч байдаг. Миний хувьд өвөөгийнхөө бүтээлүүдийг эмхэтгэж, 2005 онд дөрвөн боть, 2400-гаад хуудастай ном гаргасан.


Ээж, аав хоёр МУИС-ийн хичээлийн танхимаас бие биенээ олсон. Манай аав МУИС-ын Түүхийн факультитыг төгсөөд, дараа нь сургуульдаа багшилсан юм.  Харин ээж энэ сургуулийн Анагаах ухааны факултитэд суралцаж байсан. Энэ үед аав ээжид түүхийн хичээл зааж байсан байдаг. Багш, шавь хоёр долоон насны зөрүүтэй.


Аав МУИС-т танхимын эрхлэгч, дикан, Боловсролын яамны Дээд боловсролын хорооны орлогч даргаар ажиллаж байсан. Тухайн үед МУИС, Багшийн сургууль, Хөдөө аж ахуйн дээд сургууль гээд хэдхэн сургууль байлаа. Тиймээс энэ үеийн олон сэхээтэн МИУС-аас гаралтай. Миний гэр бүлийн хувьд аав, ээжээс гадна миний бие МУИС-ын сэтгүүлзүй, С.Зоригоо маань энэ сургуулийн багш, С.Оюун маань гурван жилийн англи хэлний курсэд нь суралцсан.


Ээжийг МУИС-ын анагаах ухааны факультитыг төгсөх үед  Л.Ванган гуайн зохиолоор "Сэрэлт" киног хийсэн. Манай ээжийн хувьд амьдралдаа нэг л удаа кинонд тоглосон. Гэхдээ тэр кино нь их нэртэй одоо болтол жилд хэд хэдэн удаа гардаг. Миний ээж яг л "Сэрэлт" кинон дээр гардаг шигээ бүх амьдралаа анагаах ухааны салбарт зориулсан хүн дээ.

-1959 онд би, 1962 онд манай С.Зоригоо, 1964 онд С.Оюун төрсөн. Бид  гурав гадаад хэлний сургалттай 23 дугаар тусгай дунд сургууль төгссөн. Энэ сургуулиас олон төр нийгмийн зүтгэлтэн төрсөн. Манай ангиас л гэхэд хоёр УИХ-ын гишүүн, хоёр Элчин сайд төрсөн. Элчингийн хувьд нэг нь би, нөгөө нь Сингапур улсад суугаа Элчин сайд Н.Дэлгэрмаа (УИХ-ын гишүүн асан), "Буян"-гийн Б.Жаргалсайхан, Худалдаа үйлдвэрлийн яамны сайд асан Давааадорж нар байна. Манай гэр бүл л гэхэд энэ сургуулийн бүтээгдэхүүнүүд.


С.Оюун маань Чехэд биологийн чиглэлээр баклавар, мастер Английн Кемберижийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Монгол Улсаас анх удаа Кембериджийн их сургуулийг анх удаа докторын зэрэг хамгаалсан хүн нь миний дүү гэдгээр би бахрахдаг.

Манай С.Зориг Оросын Ломносовын сургуулийг улаан дипломтой төгссөн. Миний хувьд тухайн үеийн Герман улсад сургуульд явсан боловч ар гэрийн гачаалаар гэх юм уу буцаж Монгодоо ирсэн. Тухайн үед С.Зоригоо маань Орос руу сургуульд явсан, С.Оюун маань 10 дугаар анги байсан. Энэ үед С.Оюун намайг эргэж сургуульдаа яв, Монголдоо би суръя гэж байсан. Гэхдээ би айлын том хүүгийн хувьд дүүгээ сургуульд явах хэрэгтэй гэж үзээд С.Оюуныгаа явуулж байсан. Ингээд МУИС-ын сэтгүүлзүйн ангид орж байлаа.

Манай С.Зоригоо бид хоёрын дунд гурван насны зөрүү байгаа. С.Оюун зургаан настай сургуульд орсон учир С.Зоригоо энэ хоёр маань нэгхэн ангийн зөрүүтэй байсан. Тиймээс хичээл энэ тэрээ хамт хийдэг байлаа. С.Оюун кратегийн хар бүс, шатарын нэгдүгээр зэрэгтэй. Мөн оюутан байхдаа Энэтхэгт ирж, хималлай Хималайн  6000 метрийн өндөрт гарсан. Үүнийг нь хүмүүс эршүүд гэж яриад байдаг юм. Миний дүү бол их дайчин, зоригтой, гэхдээ цаанаа их зөөлөн хүн. Надад бол их хүндэтгэлтэй хайрлаж ханддаг.
С.Зоригоо спортын гимнастикаар хичээллэж, улсын хэмжээний тэмцээнүүдэд оролцдог байсан. Мөн шатар, рег бигээр хичээллэдэг байсан. Харин би спортын гимнастикаар хичээллэдэг байсан.


Би эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг. Манай том хүү МУИС-ын Эдийн засгийн сургуулийг төгсөж, Энэтхэгт бизнесийн магистр хамгаалаад гадаад худалдааны чиглэлээр диплом авсан. Одоо Улаанбаатарт нэг компанийн дэд захиралаар ажиллаж байгаа. Хоёр охин маань хоёулаа гадаад харилцааны чиглэлээр сургууль төгсөж, нэг нь Гадаад харилцааны яаманд, нөгөө нь УИХ-д ажиллаж байна. Хоёр зээ, нэг ач охитой өвөө дөө.


Аливаа зүйлийн үнэ цэнийг цаг хугацаа өнгөрөх тусам улам тодроно гэж би боддог. Мэдээж миний дүүгийн ард түмний төлөө хийсэн ажил, үйлийг нь ард түмэн хүндэж, цааш нь улам дэлгэрүүлээсэй гэж боддог


Бид С.Зоригоогийнхоо гэргий Г.Булгантай нь одоо ч холбоотой байдаг. Өдөр бүр уулздаг гэхгүй ч, нэг нэгнийхээ аж амьдралд санаа тавьж явдаг.
Энэ хүрээд их ажилд дарагдан байдаг С.Баяраа Элчин сайдынд зочилсон сурвалжлага маань өндөрлөсөн юм.


С.Энхзаяа