08 сарын 20-ны өдрийн зурхай
                                                                              Өдрийн өнгө
    Билгийн тооллын 14. Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр. Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан 19 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Хонины орд
Тайван өдөр. Хосуудын харьцаа хайр дурлал гэхээсээ илүү найз нөхдийн гэмээр нэгэн хэвийн уйтгартай болжээ. Хайртдаа бэлэг бэлэглэхээ бүү март. Тэгвэл тэр таны хайр сэтгэлд эргэлзэхээ болино. Та орлогын эх үүсвэрүүдийг сайн олж байгаа тул материаллаг байдлаа засахад бүрнээ тохирсон цаг юм. Сэтгэлдээ таарсан зүйлийг оролдвол амьдрал гэрэл гэгээтэй, сонирхолтой болно. Кино үз, дамжаанд бүртгүүл.
Үхрийн орд
    Идэвхгүй өдөр. Найдвартай үйл ажлыг бэхлэн идэвх зүтгэлээ бууруулж сэтгэл санаагаа төвлөрүүл. Хэрэв та өөрийгөө бүтээлд зориулсан бол үргэлж амар амгалан байхыг бодоорой. Өөрийнхөө ажилд хүүхдээ оруулаарай. Тэдэнтэй хамтран ажиллахад таатай байх болно. Ихэнх үхрүүдийн сэтгэл санаа тавгүй байна. Эцэг эх үхрийнхэн хүүхдийн хурц асуудалтай тулгарч болзошгүй. Харин эцэг эхчүүд хүүхэдтэйгээ эвлэрэх алхмыг түрүүлж хийх ёстой.
Ихрийн орд
    Сайн өдөр. Сар одоо таны эрүүл мэнд, бусдад үзүүлэх үйлчилгээ, ажлын нөхцөл байдлын чинь гэрийг дайран өнгөрч байна. Эдгээр салбарт хамааралтай асуудлууд сайжрах төлөвтэй. Ялангуяа ерөнхий эрүүл мэнд, материаллаг байдал чинь. Эрүүл мэндийн болон шүдний үзлэгт ороогүй удсан тул өөртөө анхаарал тавих цаг гаргахад тохиромжтой үе. Энэ чухал байршил ихрүүдэд амьдралд нь чухал байр суурь эзэлдэг хүмүүстэйгээ харьцах харилцаа, харилцан үйлчлэлийн талаар дахин тунгаан, эргэцүүлэн бодох боломж олгоно.
Мэлхийн орд
    Гялалзах өдөр. Дараагийн амралт зугаалгынхаа тухай бодож эхэл. Их дээд сургуулиа төгссөн эсвэл ямар нэгэн сургалт дамжааг дүүргэсэн мэлхийнүүд илүү өндөр боловсрол олж авахын тулд гадад руу явахыг хүснэ. Хэрвээ та солилцооны оюутан тэтгэмж тэтгэвриин тухай хөөцөлдөх гэж байгаа бол эерэг мэдээ сонсоно гэдэгтээ найдаж болно. Мөн паспорт ногоон карт аяллын виза авах хүсэлт гаргахад яг таарсан сайхан цаг. Бусад хүмүүсийн мэдрэмжийг сайн мэдэр. Сонголт бүрийг шалгаж үзэхээсээ нааш хуумгай хөдөлж шийдвэр гаргах хэрэггүй.
Арслангийн орд
    Үр ашигтай өдөр. Өнөөдрийн тэргэл cap үхрийн ордон дээр байгаа нь ойр дотно харьцаа, хүч эрх мэдлийн асуудал, хамтын санхүүд анхаарлаа хандуулж байна. Таныг тайтгаруулдаг зүйлийг таньж мэдэх өдөр. Өөрт хэрэгтэй зүйлдээ л анхаарлаа хандуул. Гэр оронд өнгө нэмэх үнэ бүхий эд зүйл худалдан авах юмуу өр зээлээ төлөхөд сайн өдөр. Сэтгэл булаам хүн анхаарлыг тань татах бөгөөд утастахыг нь хүлээж эсвэл өөрөө түрүүлэн анхны алхам хийхэд хүргэнэ. Зоригтой бай. Та хийж чадна.
Охины орд
Амьдралын эрч хүч маш доогуур түвшинд байна. Энэ нь гэр бүлийн харилцаанд төвөг учруулах ажил хэргийн түншүүд болон найз нөхөдтэйгээ муудалцахад хүргэх шалтгаан болж мэднэ. Хэтэрхий хянуур дотуур санаа эсвэл хэт итгэмтгий гэнэн байдал хувийн амьдралд тань таагүй уур амьсгалыг авч ирж болзошгүй. Ажил дээрээ санаачилсан зүйл чинь амжилт олоход тун ойр байна. Энэ нь таны неөц боломжийг нилээдгүй шаардах бололтой.
Жинлүүрийн орд
Хувийн асуудалтай өдөр. Ажил мэргэжил бизнесийн асуудлуудын талаар ихийг бодож байна. Энэ нь та удирдах албан тушаалтанд нөлөөлөх үг хэлнийхээ хүчийг ашиглах буюу санаанууд тань олны хүртээл болно. Албан тушаал мэргэжлийн төлөвлөгөө стратегийг сайжруулахад хангалттай цаг гарга. Нэмэлт орлого хэрэгтэй болох бөгөөд цалингаа нэмэгдүүлэхийг ажил олгогчоосоо асуухад маш тохиромжтой үе.
Хилэнцийн орд
    Ажил дээр үл ойлголцол заналхийлэлд өртөх магадлалтай байна. Үндэслэлгүй буруушаалт шүүмжлэл ямар ч хүнд нөхцөлд үр ашигтай ажиллаж чадах чадварыг тань алдагдуулна. Хянамгай байж бодлогогүй шийдвэр бүү гарга. Таны тэсвэр тэвчээрээс олон зүйл шалтгаална. Таны даруу зан таныг байх ёстой байр сууриндаа байхад саад болж байгааг үгүйсгэхгүй.
Нумын орд
Сонор сэрэмжтэй байх өдөр. Таны мэдлэгийн цар хүрээг өнөөдөр доромжилсон ёжилсон нөхцөл байдал үүсч магадгүй тул асуудлыг шийдвэрлэхдээ болгоомжтой ухаалаг хандах нь зүйтэй. Та чухал нууц мэдээллийг задруулж урвах үйлдэл гаргахаас болгоомжил. Зарим нууцуудыг задлах худал хэлэх үйлдэлийг давтахгүй байх хэрэгтэй хов жив хөөцөлдөх нь найз нөхөдтэйгөө буруу ойлголцолд хүрч болзошгүй юм. Ямар нэгэн зүйлд дүгнэлт гаргахаасаа өмнө шударга байж баримт нотолгоо дээр үндэслэ. Ажил хэрэгч дэг журамтай байдлаар асуудалд хандах нь таны хувийн болон мэргэжлийн ажилд үр дүнтэй.
Матарын орд
Сэрэмжтэй өдөр. Өөрийн бодлоо бодит ажил болго. Өдрийн эхэн үе бол туйлын урамтай байна. Та найз нөхөд олонтой учраас бүх л төрлийн нийгмийн үйл ажиллагаанд оролцох урилгуудад дарагдана. Гэхдээ хэтэрхий олон зүйл рүү үсчих хэрэггүй. Өөртөө болон хайртаа хүмүүстээ цаг гаргахдаа хоёрын хооронд аргацаасан бус мартагдахааргүй байлгах хэрэгтэй. Хуулийн асуудлууд таны санааг зовоож тавгүйтүүлнэ. Битгий хойшлуул. Хууль зүйн мэргэжлийн хүнтэй уулзаж гарч болох үр дүн арга замыг судал. Хариу нь маш энгийн байж магадгүй л юм.
Хумхын орд
Хүч чадалтай өдөр. Бүтээлийн мэргэжилтэнгүүдэд аз ивээх болно. Чухал танилцуулганд оролцох эсвэл гэнэтийн нөхцөл байдал нь ашиг тустай байж болзошгүй. Ямар ч эхлэл нь амжилттай дуусах болно. Хийсвэр хүмүүсээс зайлсхий. Тэд амьдралыг баллаж болзошгүй.    
Загасны орд
    Өөдрөг өдөр. Cap болон найзархаг бархасбадь гараг танд аз авчраад зогсохгүй асуудлыг тань шийдвэрлэхийн тулд хүчээ нэгтгээд байна. Маш чухал гэр бүлийн асуудлаас болоод аялах төлөвлөгөө хойшилж магадгүй. Гэвч та шинэ сонирхолтой эрэл хайгуулын ажлаар дамжуулан сэтгэл ханамжийг амссаар байх болно. Хөрш болон хамаатнуудтайгаа цуг хооллох нь урам зориг өгнө. Энэ өдрийг маш завгүй өнгөрөөх болно. Асуудалд нухацтай ханд. Түншдээ илүү их анхаарал халамж тавь. Тэд таны санхүүгийн аюулгүй байдалд санаа тавих болно. Хайртай нэгнээ тэврээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.