Монголын рок, поп урлагт “Төмөр хатагтай” хэмээн нэрлэгдсэн бүсгүй бол ая зохиогч Б.Ангирмаа юм. Тэрбээр “Киви”-гээ овоо боловсруулчихаад, одоо “Кактус” ургуулах ажилдаа ханцуй шамлан орсон гэдэг. Цаг нь болохоор гурван бүсгүйгээ ил гаргах аж.

Түүнийг “Төмөр хатагтай” гэж цоллуулаад удсан. Үүндээ ч тэр дассан хэмээн хошигнодог. "Энэ нэр нэг талаар зүгээр санагддаг юм. Би ажилдаа хариуцлагатай ханддаг, шаардлага өндөртэй, дээр нь зарчимч. Тийм болохоор ингэж нэрлэсэн байх. Намайг амжилтад хөтөлсөн хоч, хаяг шүү.

Энэ бол яагаад ч худлаа ярих хүн биш гэсэн итгэл үнэмшил төрүүлсэн хоч юм даа. Хүмүүс энэ нэрийг сонсоод айж эмээхээс илүү, итгэлтэй хүн гэж боддог" хэмээжээ.

Б.Ангирмааг их зарчимч, хөдөлмөрч зантай болохоор ийн дууддаг гэж ойр дотных нь ярьдаг олны үг үнэн бололтой дог оо.

 

О.Ариун