"Шуранхай" хамтлагийн уртын дуучин Г.Эрдэнэчимэг гэх шавилхан бүсгүй олны танил болж байсан. Уртын дуучин бүсгүй маань мэргэжилт нэгтэн зохиолын дуучин Ханхүү гэгдэж явсан МУГЖ С.Жавхлантай ханилсан гэдгийг олон хүмүүс мэдэж байгаа билээ.

Дуулахаас гадна тэрбээр үйлэнд уран нэгэн. Тиймдээ ч эр нөхөр, бяцхан охидынхоо хувцсыг урлан өөрийн гангараагаа шагладаг үйлч сайхан монгол эмэгтэй. Тун удахгүй өөрийнхөө уран бүтээлийг үзэгчддээ хүргэх гэж байгаа гэсэн шүү. Түүний өвлийн гоёл булган шуба биш бөгөөд өөрийнхөө гараараа шагласан үндэсний тун чиг дэгжин дээл юм.

О.Ариун