Баян-Өлгий аймагт дэгдсэн халдварт шүлхий өвчин одоогийн байдлаар хоёр сар гаруй үргэлжилж, 5 сумыг хамарч, 53 өрхийн 1500-аад малыг устгалд оруулаад байна.

Тиймээс  дээрх таван сумд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Өнөөдрийн байдлаар хорио цээр тогтоосон сумдад малчид хадлан тэжээлээ авах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, сургууль цэцэрлэгийн ажил эхлэх зэрэг намрын ид ажил зогсонги байдалд байна. Энэхүү  хорио цээрийн дэглэмийг 21 хоногийн турш үргэлжлүүлэх бөгөөд  Улсын Онцгой Комиссын дарга  хариуцлага алдсан тус аймгийн албан тушаалтнуудад энэ талаар нуун дарагдуулсан, хариуцлага тооцох талаар тодорхой үүрэг өгсөн байна.

Халдварт шүлхий өвчний тухай төвд  шуурхай мэдээлж,  цаг тухайд нь арга хэмжээ аваагүй, олон сумыг дамжин газар авахад хүргэсэн албан тушаалтан Аймгийн Засаг дарга Х.Дармен, Сагсай сумын Засаг дарга Хонай болон Мал эмэлгийн албаны дарга А.Нургулан нарт өнөөдрийн байдлаар хариуцлага тооцоогүйг орон нутгаас мэдээллээ.  

А.Баярмаа