Охид минь уншаарай
2016/02/10
Хайртай гэж хэлсэн ч сэтгэл дотор нь юу нуугдаж байдгыг мэдэх үү? Хэцүү зүйл тохиолдсон ч болно бүтнэ гэж өөрийгөө хууран амьдралын төлөө ганцаараа зүтгэсээр л байх уу?
Бяцхан охин минь амьдралын туршид ганцаараа зүтгээд амжилтанд хүрдэггүй юм. Ирээдүйгээ хамтдаа бүтээнэ гэж ам тангараг өгөн гэрээсээ гарсан бүсгүй минь , эргэх амьдралыг хамтдаа туулнуу гэхээс ганцаараа зүтгээд нэмэр байхгүй. Үнэнтэйгээ эвлрэх хэрэгтэй. Хүн хайртай болсныхоо дараа муу талыг нь харахаа больдог. Гэхдээ үргэлж хараад , муу зүйл бодоод бай гэсэн үг биш. Чамд ганц л удаа гар хүрсэн бол хэзээ ч чиний нөхөр болж чадахгүй шүү.
Охидуудын маань гаргадаг гол алдааны нэг бол “ Би хайртай юм чинь “ гэсэн бодол. Энэ 4хөн үгээр өөрийгөө хууран сайхан амьдралаас холдоод байгаа юм биш биз? . Хонгор минь ганцхан чи хайртай байгаад амьдрал сайхан болохгүй. Хийсэн алдаа болгоныг нь уучилж , өөрөө шаналж зовсон ч нөгөө хүнээ жаргалтай байлгахын тулд бүх зүйлийг хийж яваа охид минь , одоохон тэр үйлдлээ зогсоох хэрэгтэй шүү. Хайртай хүнийхээ төлөө зарим нэг зүйлсийг хийж , хэцүү бэрх асуудлыг даван гарах нь зөв. Гэхдээ өмнө нь сөгдөн бүх зүйлээ барин гүйх шаардлагагүй. Хариутай бол бариутай гэдэг шиг тэр хүн ч гэсэн чиний төлөө хэцүү бүхнийг давах чадвартай , чиний төлөө гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй.
Зарим нэгэн зүйлс дээр анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй шүү. Гэнэн томоогүй охин минь бүх залуус чамайг чин сэтгэлээсээ хайрладаггүй юм шүү. Үерхээд эхний нэг сарыг нөгөө хүнээ танихын тулд цаг хугацааг өнгөрөөгөөрэй. Хүнийг сайн танихын тулд 20 30 жил ч багаддаг юм шүү. Хань болохгүй хүнтэй хамт байснаас ганцаараа байсан нь дээр байдаг юм
Гэр бүл болох гэж битгий яар. Үерхэл гэрлэлт гэдэг 2 зүйл асар том ялгаатай гэдгийг анзаар. Үерхэж байхад бие биендээ л хариуцлага хүлээдэг юм. Харин гэрлэсэн хойноо гэр бүлийхэн , хадмууд , үр хүүхэд гээд л асуудлууд зөндөө гарч ирнэ. Харин тэр бүгдийг хамтдаа давж чадна гэсэн итгэлтэй байгаа бол , давж чадах хүч чадал зориг байгаа бол , насан туршдаа амьдрах ханиа зөв сонгосон бол ирээдүйд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Зочин · 2016/02/11
зодуулсан хэрнээ салах эсэх ээ шийдээгүй байгааг чинь гайхаж байна ,хүн зодох хүнд зодуулах ердийн үзэгдэл биш .зодох битгий хэл таныг загнах эрх хэнд ч байхгүй, загнах бус, харин санал солилцох санал зөрөх, тэр үедээ чанга дуу гаргах гэх мэт байж болох ч загнах , зодох лав биш, Харин эцэг эх чинь зэмлэх, загнах асуудал байж болох юм . зодуулаад салах эсэх ээ шийдэж чадахгүй байгаа бол асуудал түүнд бус, харин танд байна.Иймэрхүү харилцаа таны хувьд ердийн үзэгдэл болтой...тийм учир танд тааруулж байна...
зочин · 2016/02/11
Бид 2 үерхээд 2жил болж бна. энэ хугацаанд олонн зүйл болж өнгөрсөн тэр надад олон гар хүрсэн нэг бишээ олон удаа ёстой хайртай гээд тэвчидэг бсан. Харин би одоо түүнээс хол хилийн цаана бгаа одоо түүнээм юс салах ёстой юу зөвлөөч