2 залуугийн алийг нь сонгох вэ
2013/08/20
Сайн байцгаана уу? Би одоо 25 настай. Энэ сайтаас олон зүйл уншиж сонирхдог идэвхитэй уншигч л даа. Анх хүнд хайртай болоод түүндээ бүхнээ зориулж байсан ч анхны хайр бүтдэггүй гэдгээр бүтээгүй.
Харин одоог хүртэл ганцаараа яваа. Надад хайртай хамт амьдарна гээд байгаа хоёр залуу байгаа юм л даа. Гэхдээ одоогоор хэн нь ч миний төлөө юу ч хийгээгүй хэрнээ намайг өмчлөх гэж их үзэх юмаа. Би тэр хоёр хүнд охинтой гээд хэлчихсэн. Нэг нь итгэхгүй байгаа ч би худлаа гэж хэлээгүй. Уншигч та бүгдээс 2 зүйлийг асууж сэтгэгдэл авмаар байна.
Эхнийх нь гэвэл:
Тэр 2-ын нэг нь хүүхэдтэй.Одоо бүүр 8 настай л даа. Саяхан түүнтэй болон найзуудтай нь хамт амралтанд явлаа. Тэгээд хамт ууж үзсэн юм. Тэр архи уухаараа ёстой авир муутай юм билээ.Найз нөхөд рүүгээ муухай аашлах нь энүүхэнд. Нэг найзынх нь дүү нь гэж хачин юм ирчихээд надтай үг сөрөөд байлаа. Би ч тэнэг юм гэж бодоод инээд хүрээд л жаахан үгээр идээд сууж байтал хүрч ирсэнээ нөгөө хүүхдийг чинь зодоод эхэллээ. Найзууд нь дийлэхээ байгаад намайг болиулаад өг гэхээр нь болио гэсэн чинь намайгаа нөгөө муухай орос хараалаар хэлээд холд гэдэг байгаа. Надад их сонин санагдсан.Дараа нь гайгүй сэргэхээр нь өөрт нь хэлсэн чинь Яалаа гэждээ би чамайг хэзээч тэгж хэлэхгүй гээд байсан. Ер нь ийм хүнтэй цаашид харьцах нь зөв үү? Би ямар тэр дүүгээ зодоод өг гэсэн бишдээ. Тэгээд ч би тэр дүүг нь өөрөө загнаад болчих л байсан байхгүй юу.
Хоёр дахь нь:
Нөгөө залуу нь бол татлаа түлхээгүй хэрнээ амьдралд хандаж байгаа нь арай л бишээ. Намайг яагаад ингээд байгаан уулзахгүй юм уу тэгээд байвал архинд орчих юм уу гэж надад хэлэх юм. Айлгаад байгаамуу тэр одоо. өөрөө бол дажгүй ажил төрөлтэй. Дутагдаад байх зүйлгүй л хүн. Хаяа их дажгүй санагддаг ч нэг танидаг охины маань урьд нь харилцаатай байсан залуу нь юм байна лээлдээ. Тэгээд хамт байж байгаад маргалдаж муудаад харанхуй шөнө зэлүүд газар хаяад явсан түүх ч байдаг юм билээ. Ингээд бодохоор би гэдэг хүн болж бүтэхгүй хоёр хүнтэй л таарчихаад байгаа юмлдаа. Үнэндээ бол би хүүхэдтэй залууд нь арай илүү ч байж магадгүй. Гэхдээ миний сэтгэл зүрх арай л өөр зүйл хүсээд байгаа ч юм шиг. Яг яах ёстой вэ? Энэ хоёрыг илүү танихын тулд яах вэ? Сэтгэгдлээ хуваалцаач