Японы ЭСЯ-ны төлөөлөгчид “103” түргэн тусламжийн төвтэй танилцлаа
2013/07/15
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагийн урилгаар Японы ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Токүмото Широ 103 түргэн тусламжийн төвтэй танилцлаа.
Салбарын сайд болон, Түргэн тусламжийн төвийн дарга нар Японы ЭСЯ-ны төлөөлөгчидөд Түргэн тусламжийн төвийг танилцуулж, Япон улсын түргэн тусламжийн байгууллага хэрхэн ажилладаг тухай туршлага судлаж, Монгол болон Япон улсын түргэн тусламжийн ижил бөгөөд ялгаатай талуудыг ярилцаж цаашдын хамтын ажиллагаа болоод түргэн тусламжын үйлчилгээг улам сайжруулах тал дээр хэрхэн анхаарвал зохих талаар мэдээлэл солилцсон юм.