Сонгуульд нэр дэвших гишүүд хаанаас гарах вэ гэх таамаг явж байгаа энэ цагт олны танил бүсгүй УИХ-ын гишүүн болохоор шийджээ. Энэ бол шийдэмгий Нара.

Найзуудаа, надад нэг ийм бодол төрөөд байх юм та нар минь юу гэж бодож байна. Би ер нь улсын их хурлын гишүүн болж болох болов уу. Эсвэл заавал нам эвсэлээр занималддаг, эцэг эх нь олон жил дарга хийсэн хүний хүүхэд, эсвэл мөнгөтэй хүний хөрөнгө зарж гардаг эд юм болов уу???

Над шиг зүгээр ардын хүүхэд бас ганц бие ээж, залуу эмэгтэй хүн улс төрд зүтгэж болдог болов уу??? Эсвэл эмэгтэй хүн болохоор болохгүй гэдэг юм болов уу? Миний санахын зарим эрэгтэй гишүүд 20 гаруйхахн наснаасаа л гишүүн байгаа тохиолдол байдаг санагдахын эмэгтэй хүн яадаг юм бол???

За тэгээд Сэтгүүлч мэргэжилтэй хүн Ерөнхийлөгч болсон байна, бас бөх, геологич юу юу билээ олон мэргэжлийн хүн төрд хийсэн хийгээгүй юмтай байгаад байдаг санагдаж байна гэвч дуучин эмэгтэй хүн болчихож болно байлгүй гэж бодтол нөхөртэй бүрэн бүтэн гэр бүлтэй эмэгтэй л төрд гардаг юм болов уу???

Энэ төрд гарна гэдэг чинь төрийн мөнгийг л зөв зохистой зүйлд нь зарцуулах ёстой болохоос өөрөө мөнгөтэй мөнгөгүй байх хамаагүй биздээ. Би лав төрд гарвал ялангуяа одоо энэ төрд байгаа эмэгтэйчүүд шиг үлбэгэр юм хийх ч үгүй, ёстой жинхэнэ эмэгтэйчүүд хүүхдүүдийн төлөө бодит зөв өөрчлөлтүүдийг зоригтой хийнээ..... Аавын хүү ээжийн охидод сэтгэл зүрх байвал юу ч хийж чадна биздээ

Биеэ засаад гэрээ засаад төрөө засдагийн гэх байхдаа, биеэ ч яахав засаж л явна, харин гэрийг засна гэдэг эмэгтэй хүний хүслээр болдог эд биш юм байна, тэгэхээр хэзээ гэр засагдана гэж алмайрч суухав төр лүү зүтгэж өөр шигээ амьдрах гэж зүтгэж байгаа эмэгтэйчүүдийнхээ амьдралыг өөд нь татая яадаг юм, хүсэл байгаад зорьвол биелдэг л мөрөөдөл байлгүй дээ Монгол эмэгтэйчүүд хэдий болтол амьдрах гэж зүдэрч хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх юм бэ, ёстой сачий хүрдэг бол өөрчлөх юмсан даа. Заа тэгээд дэмжих нь дэмжээд элдвээр хэлэх нь хэлнэ биз сонирхолтой хэлэцүүлэг гарах байхдаа" хэмээв.

Та бүхэн юу гэж бодож байна даа. Дайчин Нара ялж ч мэднэ шүү.

 

О.Ариун