МҮОНТВ-д кинонд дуу оруулагчаар ажлын гараагаа эхэлж байсан авьяаслаг чадвартай жүжигчдийн нэг нь Т.Бархүү. "Худалч залуу", "Танхай тээгч" зэрэг дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулж чадсан. "Сэрүүн хасын нууц" жүжгийн Жиганы дүрээрээ үзэгчдийг байлдан дагуулж өөрийнхөө авьяасыг тод томруун харуулаад авсан юм.

МУГЖ И.Одончимэгтэй хайрын романс үүсгэж Сүндари охинтой болсонг мэдэж байгаа билээ. Тэгвэл үүнээс өмнө охинтой болж амьдралаа авч явахаар хүний газрыг зорьсон байх хойгуур нь хайртаа алдсан гэнэ шүү. Энэ тухайгаа өөрөө "Үнэн худлын дэнс" нэвтрүүлэгт оролцож байхдаа үнэнээ өчсөн юм. Харин түүний охин өнөөдрийг хүртэл өөрийг нь ааваа гэж мэдэгддэггүйд жүжигчин залуу маань их гомдолтой явдаг гэнэ лээ.

Д.Ана