Монголын шилдэг сагсчдын нэг Т.Санчирыг өдгөө танихгүй хүн Монголд үгүй. Чадварлаг тамирчин маань дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлж басхүү чимэх болсон. Удахгүй нээлтээ хийх гэж буй нэгэн дэлгэцийн бүтээлд киноны шигтгээ дүрийг бүтээжээ.

Шигтгээ дүр гэдэг нь туслах дүрийг хэлдэг гэдгийг урлагийнхан сайн мэднэ. Тэрбээр өмнө нь "Single Ladies 2" инээдмийн уран сайхны кинонд туслах дүрд тоглосон билээ.