Таны турахгүй байгаа шалтгаанууд
2016/02/17
Бидний олонхи нь хоолны үед эрүүл бус сонголт хийдэг.Хичнээн хичээж бэлтгэл хийгээд байгаа мөртлөө нүдэнд харагдахуйц үр дүн харагдахгүй байхаар бидний урам хугардаг..
Жингээ хасья хурдан сайхан бие галбиртай болье гэж бодож байвал мэдээж муу хоол идэх зуршлаа хаяхаас хамгийн түрүүнд эхэлнэ..Жингээ яагаад хасаж чадахгүй байгаа нь үнэндээ энгийн боловч бидний анзаардаггүй хэрэглэсээр хийгэд байдаг тэр зуршилуудтай холбоотой байдаг..Тэгэхээр нэгэнт гуалиг болохоор өөртөө амлалт өгсөн бол үүнийг бас давхар хэрэгжүүлээд хийгээд яваарай..
1. Илүү их ус уух
Зарим хүмүүсийн буруу ойлголт байдаг.Турж байх явцдаа аль болох бага ус уух нь илүү хурдан турдаг гэсэн маш буруу ойлголттой байдаг..Харин ч хурдан турья гэж боджийвол илүү их ус уух хэрэгтэй..Өдөрт дор хаяж 2-3 литр ус ууна..Ус бага ууснаар өөх хадгалах процэсс биенд улам илүү нэмэгдэж байдаг..Тэхээр аль болох сайн ус уух хэрэгтэй.Хэрэв ус уух дургүй амтгүй санагдаад байдаг бол усандаа нэг ширхэг чангаанз эсвэл нэг ширхэг чавга хийгэд л уухад ус амттай болдог..Ус бага ууснаар хүн өөхөө нөөцөлж хадгалах үйл явц биенд явагддаг
2. Илүү их уураг идэх
Эмэгтэйчүүд бид өдөрт 40-80 грамм уурагийг зайлшгүй авч байх шаардлагатай..Уурагаар баялаг хоол хүнс хэрэглэж өдөр бүр ходоодондоо заавал уураг оруулж байжийж илүү хурдан турдаг..Уураг гэхээр өдөр бүр махаа идэх юм байна гэж буруу ойлговоо..Махийг орлуулах уурагаар баялаг олон хүнсний бүтээгдэхүүн байгаа..Та хөнгөн зууш салат идэхдээ ч уурагаар баялаг амин дэмтэй зууш идэх бүрэн боломжтой..Өөх шатаалт явагдах хэрээр хүний бие уураг нэхэж байдаг..Уураглаг хоол хүнс хэрэглэснээрээ хурдан турахаас гадна гаднаас авч байгаа уураг чинь булчинд очиж задран давхар тураах үйл явц явагдаж байдаг.
3. Бүх л өдөржин лаглайтал суухаа болих хэрэгтэй
Өдөрт хүн ойр зуурхан алхаж сууж босож хөдөлснөөрөө өөрөө мэдэлгүй калори шатааж байдаг..Яагаад амттанг өдөр идвэл зүгээр байдаг нь энэнтэй холбоотой юм..Бидний ихэнх нь өдөр ажиллаж оройдоо гэртээ очиж диван дээрээ суун зурагтаа үзэж амарцгаадаг..Тэхээр орой идсэн амттан гэдсэн дээр гэдэс болоод наалддаг гэдэг нь үүнтэй холбоотой юм.Хэрэв та өдөр амттангаа идчүүл ойр зуурийн хөдөлгөөн хийсээр өөх болж үлдэхээргүй шатаачихдаг.
Хэдэн цаг хөдөлгөөн хийхгүй нэг газараа сууснаар липаз хэмээх хүний биен дэхь тос дарангуйлж шатаадаг фэрмэнт явагдахаа байж зогсолтонд ордог.Ингэснээрээ өөх хуримтлагдаж хурааж эхэлдэг..Тэхээр хичнээн байрандаа суудаг ажилтай байсан ч 20минут тутамд өрөөндөө алхах юмуу босож суух дээшээ доошоо шатаар явах гэх мэт энгийн хөдөлгөөнийг өдөр бүр хий.Зарим хүмүүс тэрийг аваад ир энийг аваад ир гээд өөрөө суучихад өөр бусадийг зараад суугаад байдаг шүү..
Өөртөө хайртай бол бос хөдөл хий яв алх.
4.Стрэсснээс өөрийгөө сэргийлэх хэрэгтэй
Стрэсс нн кортизал хэмээх бодис ялгаруулж хоолний дуршилийг идэвхжүүлдэг.Стрэсснээс үүддэг энэхүү бодис нь хүний биеийн бодисийн солилцоог удаашруулж өөх хадгалахад хүргэдэг.Нэмж хэлэхэд энэхүү фэрмэнт нь таны биеэн дэхь нүүрс усийг автамотаар нэмж ялгаруулж байдаг гэсэн үг..Мэдээж хурдан турахын тулд хоол хүнснээсээ нүүрс усаа хасаж байж хурдан турах процэсс нүдэнд харагдахуйцаар явагддаг..Аа харин та стрэссдээд байх юм бол хичнээн биенд орсон нүүрс усаа хассан ч бай автомаар таны биеийн стрэсснээс ялгарч байгаа фэрмэнт чинь ажиллаж өөх хуримтлал хадгалалт явагдсаар байх болно..
5.Дасгал хийж дуусангуутаа амттан идэхээ болих хэрэгтэй
Зарим дасгал хийж дуусаад шууд торт шоколад болон чипс амттан идэж эхэлдэг..Дасгал хийж дууссаны дараа хүний биенд алдсан энэргээ нөхөх амин дэм уураг хэрэгтэй болохоос биш чихэр шоколад чиний биенд хэрэггүй.. Эднийг шууд идсэнээрээ биендээ чихэр цацаад хаяж байгаагаас ч илүү хурдан таргалалт явагддаг..Дасгал хийж дууссаны дараа таны бие яг л юм болгонийг уусгаж авдаг паромпушкан цаас шиг л сорж авдаг..Тэгэхээр аль болох амттангаа дасгалийн өмнө идэх хэрэгтэй.Харин дараа нь бүү идээрэй..Бас ходоод руугаа орж байгаа бүхэнээ хянаж дэлгүүрээс идэх зүйлээ авахдаа заавал ардах орцийн харж нүүрс усний хэмжээг нь харж авч байгаарай..
6.Хийжүүлсэн ус газтай ундаа чихэр орсон жимсний жүйснээс татгалзаарай
Та хичнээн дасгал хийгээд ч хоолоо зөв идээд ч хийжүүлсэн газтай ундаануудаа өдөр бүр уусаар л байх юм бол хайран хичээж зүтгэж байгаа хөдөлмөрөө үр дүнгээ бүгдийн баллаж орхиж байгаан байна л гэж бодох хэрэгтэй..Энэхүү ундаануудад чихэр ихээр агуулсан байдаг учир таргалах жин нэмэх шалтгаан болдог..Би ер нь бараг л жүйс гэж юмийг огт хэрэглэдэггүй мартаад удаж байна хийжүүлсэн ундаа газтай энэргийн ундаа ч би хэрэглэдэггүй..Хэрэглээнээс хасах нь нээх тийм хүнд хэцүү хийж болохооргүй зүйл гэж бодохгүй байна.Ходоодондоо орж байгаа хоол болон шингэн зүйлсээ бүгдийг хянаж байж л үр дүнд хүрнэ
www.sokosolongo.com
Зочин · 2016/02/17
nice