Ацан шалаа
2013/08/21
Би өмнө нь тэр болгон олон хүнд хандаж зөвлөгөө авахгүй аль болох өөрийнхөөрөө л амьдрахыг хичээдэг нэгэн залуу. Нэг зүйлийг анхааруулахад энд бичсэн бүх зүйлийг залхууралгүй уншсаны дараа тус тусын бодлоо хараал, ерөөлгүйгээр зөвлөх маягаар хэлэхийг хүсэе!
Би гэж нэг азтай хэрнээ азгүй ч юм шиг, азгүй хэрнээ азтай ч юм шиг залуу нэг охины анхны эр хүн нь болж, 4 гаруй жил үерхсэн юм. Анх үерхээд бараг жилийн дараа тэр маань жирэмсэн болсон юм. Тэр үед нь би гэж хүн хүүхэдтэй боллоо гэж анх удаа бөөн баяр хөөр. Өөрийн эрхгүй ганцаараа машин дотроо баярлаж уйлдаг л юм билээ. Гэтэл тэр маань авахуулна гэж тас зөрөөд. Тэр үед нь ээждээ үнэн байдлаа хэлээд тэр хоёрыгоо хооронд нь танилцуулсан юм. Харамсалтай нь тэр хоёр бие биендээ нэг их таалагдаагүй. Тэгж байтал хүүхдийн заяа нь гомдсон уу, эсвэл нууцаар зулбуулсан уу ямартай ч зулбасан юм. Тэрний дараа тэр надаас сална гэж байхад би салахгүй гэсээр байгаад бид хоёр хамтдаа үлдэж чадсан юм. Түүнээс хойш 3 жил болоход бид хоёрын амьдрал бусад хосуудын л адил байсан гэх үү дээ. Бага зэрэг санал зөрөлдөж, муудалцах үе, сайдах романтик үеүүд ч зөндөө байлаа. Гэхдээ л бие биендээ (ямар ч байсан би түүндээ маш их) хайртай байлаа. Гэтэл өнгөрсөн жил бид хоёр муудалцсан нэг өдөр тэр маань надаас өмнө нь өөрөө араас нь гүйж байсан залуутайгаа уулзаж хамт хоносныг нь би мэдсэн юм. Тэр байтугай мессенжэрийнх нь нууц үг нь хүртэл тэрний нэртэй ч байх шиг. Эхэндээ ч уушиг зүрх амаар савсч хоёуланг нь “алахад” бэлэн байсан боловч сүүлдээ яалт ч үгүй өнөөх охиндоо хэтэрхий их хайртай болоод ч тэр үү ямар ч тохиолдолд алдмааргүй санагдаж, энэ талаар бид хоёр ярилцаж, тэр залуутайгаа холбоо таслана гэж андгай тавихад нь би нэг удаа уучилсан. Гэтэл тэр маань дараа нь тэр залуутайгаа ахиж уулзах гэж байсныг нь мэдээд би болихоор шийдвээ. Тэр маань ч хоёр сар гаруй надаас хол гадаад руу түр явсан байсан. Тэр хугацаандаа өөрийнхөө буруутайг ойлгож, уучлал хүсч эхэлсэн. Би ч эхэндээ гүрийж байсан ч сүүлдээ тэнэг юм шиг “бууж өгч” буцаж нийлэв. Түүнээс хойш бид хоёр харьцаагаа шинэ шатанд аваачъя гэж шийдсэн юм. Тэр маань манайд зөвхөн бэр гуйсан тохиолдолд очино эсвэл тусдаа гарна гэв. Ээж маань бэр гуйх талаар ярих ч хүсэлгүй байсан тул ээжтэйгээ муудалцан байж, түүнтэйгээ нэг сар гаруй байж үзлээ. (Хоёр гэрийн хооронд гүйх шиг тэнэг юм байхгүй юм байна лээ шүү, залуус аа!! Хэ хэ хэ). Сүүлд нь бид хоёр тусдаа байхаа больж, манай гэрт 3-4 сар хамт байж үзэв ээ. Тэгтэл ээж маань түүнийг ажилгүйг нь л үглээд байсаар байгаад нөгөөх маань манайд ирэхээ болиод буцаад л “үерхэл-уулзалт”-ын байдал руу шилжив. Тэр маань ч бас намайг бэр болгож гуйгаагүй болохоор би гэр орны ажилд хичээгээгүй гэж хэлсэн л дээ. Тэрний ч бага зэрэг зөв, ээжийн ч бага зэрэг зөв. Гэтэл сая хавар тэр залуутайгаа харилцаж байсныг нь (наад захын жишээ нь бие биенийхээ фэйсбүүк дээрх зураг дээр нь лайк дарах, сонин утга агуулгатай мессенжэрдэх) бас олж мэдээд нэгмөсөн салахаар шийдсэн юм. Би тэр үед мэдээж хайргүй байгаагүй, хайртай байсан. Гэсэн ч хэдийгээр би тэрэнд хайртай ч ахиж ингэж байж чадахгүй, түүнийг өөрт илүү таарсан хүнтэй амьдраад, өөрийнхөө амьдралаа бодохыг нь зөвлөсөн л дөө. Тэгтэл тэр маань: – шууд ингээд салахад хэцүү байна, ядаж 1 сар хамт сүүлийн удаа байгаач гэхээр нь би гэж тэнэг хүн өрөвдөөд л зөвшөөрлөө. Өмнө нь бид хоёр бэлгэвч хэрэглэдэг байтал тэр үед тэр маань жирэмсний эсрэг эм ууж байгаа гэхээр нь итгээд, тийм л юм байх гэж бодоод дотор нь “соёлын үрээ” тарив аа, хөөрхий. (Энэ мэдээж миний л буруу, миний л үр юм чинь. Хэ хэ хэ) “Соёлын үр” маань тогтсоныг сонсоод би лав анх жирэмсэн болоход нь баярлаж байсан шиг баярласангүй. Гэхдээ л нэгэнт одоо олдсон хүүхэд яахав дээ, хамт амьдрахаас гэж шийдэв. Тэгтэл ер нь хэд хоногоос миний ааш зан ч хувирч, тогтворгүй болж, ер нь салах шатандаа явж байтал яахаараа нийлэх ёстой ч юм, зөвхөн хүүхдээс болж хамт амьдрана гэж юу байхав гэж бодогдох болоод бага дээр нь буюу 1-2 сартай дээр нь авахуул гэж хэлсэн юм. Тэгтэл тэр маань надтай, надгүй хүүхэд гаргана, гэхдээ эцэггүй хүүхэд болж өгвөл өсгөмөөргүй байна, чи сайн бод гээд л явуулсан. Сая хагас сарын өмнө уулзаж надад хайртай гээд надад 3 сартай хүүхдийн чинь зураг гэж үзүүлэхэд хүн төрхөө олчихсон жижигхэн юмыг хараад шууд л нулимс сад тавьж байгаа юм чинь. Гэхдээ л тэр хүнтэй байна гэхээр надад утгагүй санагдаж, ялангуяа амьдрал минь хүссэнээр болохгүй байгааг хэлээд нийлэх эсэхээ бодохоо хэлээд би явсан юм. Саяхан бас нэг зүйлийг олж мэдсэн чинь өмнө нь өөрөө араас нь гүйж байсан, өмнө нь нэг шөнийг хамт хонож өнгөрөөсөн өнөөх “алдартай” залуу нь би хүүхдийн чинь эцэг нь болоё энэ тэр гээд төрсөн өдрөөр нь торт аваачсан юм байна. Гэхдээ хүүхэд тэрнийх биш, харин минийх гэдэг нь 99% (хэзээ ч 100% гэж юм байдаггүй юм байна. Хэ хэ) Одоо өнгөрсөн үед хийсэн алдаануудаа бодохоор зүрх минь базалж, харамсч өвдөх юм. Тэрнийг тэр залуутай нь тэр чигтээ л явуулах байж, эсвэл өөрийг нь салая баръя гэхэд нь явуулдаг байж л гэж бодох юм. Хэдийгээр миний сэтгэл өмнөхтэй харьцуулахад хөрсөн ч эцэггүй хүүхэд өсгөнө гэхээр харамсмаар. (Би өөрөө эцэггүй өссөн болоод ч тэр үү, ер нь ийм хагас хугас гэр бүлийн эсрэг их зогсдог байсныг хэлэх үү). Эсвэл тэрэнтэйгээ буцаж нийлээд гэр бүл шиг амьдрахыг хичээж үзэх ёстой ч юм уу. (Миний сайн найз маань: – та хоёр одоо ингэж байга юм чинь бүтэхгүй ээ, чи одоо салсан нь дээр үү эсвэл магадгүй 5-6 жилийн дараа гэнэт салсан нь дээр үү, тэр үед чи хэдтэй байх уу, тэр хэдтэй байх уу, хүүхэд чинь ухаан орчихсан хэдтэй байх уу, аль нь зовлон багатай вэ сайн бод гэж зөвлөсөн). Эсвэл сүүлийн үед хүүхдээ гарангуут нь өөр дээрээ авч өсгөдөг ч юм уу гэж бодлоо. Нэг ёсондоо single dad гэх үү дээ. Хэ хэ хэ. Ёстой эргүү ухна төлөг гэдэг шиг юм болж байна даа, хөөрхий. Анх удаа л ийм шийдвэрлэхэд бэрх зүйлтэй учирч байгаа ч юм шиг. Хамгийн гол нь хүүхэд!!! За тэгээд эцэст нь хэлэхэд хараал, ерөөл хэлэлгүйхэн шиг хүн чанараар зөвлөгөө өгөхийг хүсье!
Зочин · 2013/09/02
Хүүхэд бол Бурханаас өгсөн бэлэг. Эрэгтэй эмэгтэй хүн бэлгийн харьцаанд ороход нэг бие болдог. Тийм болохоор та 2 аль хэдийнээ 1 бие болсон. Хайраас гадна бие биенийхээ өмнө хүлээх хариуцлага гэж байгаа. Хэрэв нэгэнт үерхээд ц******ид хамт амьдарна гэсэн шийдвэр гарсан бол энэ хариуцлага хэрэгжиж эхэлнэ гэсэн үг. Гэр бүл гэдэг бол зүгээр нэг хэн нэгний сэтгэл хөдлөлөөр бий болдог зүйл биш. Бүхий л амьдралынхаа туршид бие биенээ хайрлаж, өөр нэгнийг харах ч эрх байхгүйгээр амьдрана гэсэн үг. Та хүүхэдээ бодон тэр эмэгтэйтэй амьдарна гэж шийдсэн юуны өмнө сайн ярилцах хэрэгтэй. Тэгээд бие биенийхээ үүрэг хариуцлагыг хэлэх хэрэгтэй. Болохгүй бол гэрээ байгуулсан ч болно. Хүүхэд төрвөл үүнээс ч илүү хариуцлага ноогдоно гэдгийг ойлгуулах хэрэтэй. Эр хүнийхээ байр суурин дээр бат зогсон гэр бүлээ авч явах үүргээ зоригтойгоор мэдүүлж , эхнэр хүний үүргийг бас хэлэх хэрэгтэй. Анхнаасаа сайн ******гаа хэлэлцсэн нь дээр. Тэгээд эргэж буцалтгүйгээр шийдвэртээ бат зогсоорой. Чи чадна аа. Амжилт .
Sajir · 2013/08/29
My bodloor chi huuhdee onchruuleed heregguie./chinii huuhed bol uriin zaya gj yum bga bha/ tegeed bas nz ohindoo ezen n yumshig baildaa huurah esehiig chi shiidej bno shde./ghde tegj horij tsagdah bish/ ***n zasaad zov amidar l daa. horson setgeliin huvid huuhdee torood ireheer ergeed ***n bnoo. amjilt zaluu mini my zovlogoo un****raidaa hariu bodloo huvaaltsval hundlel yumdaaa
Зочин · 2013/08/28
odoonii zaluuchuud iim l baigaa yumdaa hariutslaga aa uhamsarlahgui,huuhed gedeg hamgiin hoorhon amitan irii l gej ene delhiid eejiinhee godsend irsen baigaa chi hairtai l yum bol hamt baij yagaad bj bolku gj,ter zaluugiin huuhed bish l bol.
Зочин · 2013/08/26
За хаяаач дээ хүүхэд гаруу л тэр л биз тэгээд өсөөд ааваа гээд ирвэл тэр л биз. Юм ойлгодог цагт нь хүүхэдтэй харицхад гайгүй байх. Харин одоо наад ЭМЭГТЭЙ хүн нэртэй ГИЧИЙгээсээ салж үз.
Зочин · 2013/08/24
Заяа чинь тэр дээ мэд рэл г.ө.лөг минь. Иймхэн асуудлаа өөрөө шийдчиж чадку бол тэгээд монголоор хохино гэдийшдээ.
Зочин · 2013/08/23
minii bodlooor hugshuun naad ***en chin chmad hani bolohgui yum bn da bais hiiged l ergej butsaad bdg iim togtworgui bgaa yum chin yaaj chmtai nasan tyrshdaaa amidrah wede uuruu huuhdeee gargana geed bgaaa bol uurinhuur ni tgd l hay niled hreggui bhoooo ***edeee awhylad hereggui eee ***ed garaad irheeree tgd uchir ni olddiiin neg l huursan bol dandaaa huuurana gsen ug nileed hreggui l gj bdoj bn
Зочин · 2013/08/23
эмэгтэй хүн нэг шийдсэн бол хэцүү юм байнлээ дээ. нэг хуурсан бол дараа нь хуураал байна. чи надтай адил зөөлөн залуу шиг санагдлаа. би эхнэртээ бүх юмаа зориулаад л байхад давараад, өөрийг минь дараа нь ээж аавыг минь хүндлэхээ больдог юм билээ.. Миний бодлоор бол наадах чинь нээх сайхан амьдрал болохгүйээ. хүүхэд төрөөд та 3 амьдралаа гэхэд цаанаа сэтгэлд сэвтэй, хүүхдээрээ түрий барьсан /чам шиг зөөлөн залууг бол дээрэлхээд л байна/ амьдрал болно. Яг ийм үед хүүхдтэй болох хэрэггүй санагдаж байна. Хүүхэд гэдэг халуун дулаан хайраас, эв найртай элэг бүтэн гэр бүлд төрж хүн болох ёстой шүү анд минь.Миний хүүхэд одоо бол аавтай ч юм шиг аавгүй ч юм шиг тийм л өсөж байна. алдаа битгий хийгээрэй өөрөө л сайн бодоод шийд гарга даа
Зочин · 2013/08/23
ямар эмэгтэйчүүдэд нь ийм сайн залуу таарч харин ямарт нь хөгийн эрчүүд таардаг байнаа.ёстой тэг ингэ гээд зөвлөх хэцүү юмаа.миний нөхөр ийм байсан ч болоосой л гэж бодогдож байна.хүүхдээ хаяад охин охин жирэмслүүлээд явж байгаа тэрний хажууд чи бол бурхан юм байна.уул нь авхуулсан нь дээр юм биш үү.****** эмэгтэй байна хэзээ ч ухаарна гэж байхгүй наад хүүхэн чинь.тийм болохоор эртхэн амьдралаа боддоо залуу минь
Зочин · 2013/08/23
miniihtei nileen tustei amidral met sanagdav. harin ehnert maani nuuts amrag bgaagui. suuld nadaas uur sain zaluutai suugaarai muruudliinhu hanhuug olooroi geed salsan ch ter olj chadaagui. bi olj chadaagui. gehdee butsaj suuhgui ni todorhoi. harin chi nad shig ur zuulun tsus yum. yum bolgond bitii uilaad bgaarai. salj l taardag yum bna le dee. hen hen ni setgeliin ***rhtai l uldeh bh.
Зочин · 2013/08/23
minii bodloor huuhed end yamarch buruu bhgui tiim bolohoor huuhdee gargaad daraa n yaahaa bodso n der bhaa, ene horvoo der uuriin huvi zayagaar ireh gj bga huuhdig **** hereggui. ter huuhed garaad irvel hezee ch haramsahguiee, bur bolohgui bol huuhdee uur dere avsan ch bolii shde huurhun huuhde **** tiim nugelt yum buu hiigeereei please
Зочин · 2013/08/22
ulger shig hair gej bdiim uu bdag bol 6 terbum hunii heded ni bdag boldo, gol ni chi unen l bichsen bol odoo asuudalgui ym bishuu ter ooriigoo hen gedgee medsen chamaig hen gedgii chine medersen ym bhsde dahiad 1 bolomj olgoh talaar bodooroi gevel chini durgui hurchdiin bol uu
SSH · 2013/08/22
Tegej huuhdee hoid egtsegiin gar haruulna gej yu bhaw!!! chi ter zaluug ni medehgui, bas huuhdiin chin eej huuhdee buren duuren hair halamjaar dutaahgui usguj chadna gedegt bi law itgehgui bna, End hamgiin onowchtoi songolt bol minii huwid huuhdee yamar ch bsan uur deeree aw!!! Emegtei hun huuhedgui tusmaa ts****diin amidrald ni heregtei ygaad gewel huuhedtei emgteitee ihenh erchuud suuhiig husehgui gedegiig ter emegteid oilguulj yariltsaad huuhdee awah talaar yamar ch bsan doriwtoi alham hiigeerei gej zowloy,Medeej eh huniig huuhdees salgana gedeg hetsuu gehdee aaw deeree bailaa geed yag l adilhan gej bodoj bna. 2dugaart gewel herwee huuhdee uur deeree awchihlaa gehed ts****daa uuriin huuhdee muu hoid ehiin gar haruulahgui baihiig chi l tsohitsuulj chadna tiimees huuhdiinhee tuluu amidralaa hangalttai tuwshind awaachij sain hani boloh huniig l songooroi urdah yawdluud chin chamd medeej surgamj bolson baih. Minii zugees l iim l songolt hiih bsan bolowu gej bodoj bna. Amjilt husie... Er hun shig amidrah heregtei shu zaluu mine.
Зочин · 2013/08/22
dund uesee l chi terend hairtai bish zugeer l chinii umchluh setgel chin dawamgailaad bsan bna.tegeed yag cham deer ergeed irehed chinii unen chanar garch irj bgaa yum.nadad ch bas iimerhuu yum tohioldson ergej niileh gej bgaa.harin bi ene jinhene hair uu umchluh setgeluu gedgiig medehgui bna.naddeer ergeed irehed bi bas itgelgui sonirholgui bolchih wii gj aigaad bgaa.yamaar ch yum dee
Зочин · 2013/08/22
bagaasaa aaviigaa medku bhad aav gdg yuman deer neeh emzegleed bdaggui shd harin aav ni bj bgaad genet alga bolchuul amar hetsuu bn. tgd ch ger buluud chini hoorondoo taarahgui negent huleen zuvshuuruhgui huleen zuvshuursun ch hen hendee setegliin sevtei amidral utgagui shd jaahan heruul bolonguut l umnuh yum ni sanagdaad durgui hurmeer buur bahimdaj uhmeer bdiin...
Зочин · 2013/08/22
salie gexed ni chi salaagvi 1 aldaa oor xunt uulzaj bn gexed chi ergej uulzasan bas 1 aldaa xuuxedt bolgodog 1 aldaa geed chmd olon aldaa bn tgd salaad xuuxdee xayaval amidraliin tom aldaa gargana tiimees sain bodoj tungaaj vz eejtgee yarilts ongorsoniig butsaaj bolox bish odoo ireeduigee xarj shiidver garag gexdee busad xumuust zovolxod xun xayasan shulsee doloodgvit adil ergej butsaj nilex shig balai yum bxgvi shuu xumuuseee
Зочин · 2013/08/22
Ээжийнхээ үгэнд орохгүйдээ. Ямагт л ээжийн зөв байдагшдээ. Ёстой үнэхээр хэцүү юмаа чи гэж бас тэрийгээ өөр хүнтэй явж байгааг мэдсээр байж олон удаа уучилж л байдаг. Миний хуучин найз охин яг чиний найз охин шиг араас нь гүйгээд байдаг залуутай уулзаж унтсан байсан би харин нэг нүдээрээ ч хараагүй салая гээд шууд шийдсэндээ. Намайг уучилаарай нтр гээд найз охин маань нэг хэсэг гүйсэн би гэхдээ зөв шийдвэр гаргасан гэж боддог
naka · 2013/08/22
Salay gej chi shiidseneeree salsan ni deerdee aliin bolgon xuuxde bodno gej yarix wede bainga l tegxiin tegeed emegtei xun xuurch yavaxaar uuchilax estoi gesen xuuli bii boltson yumuu ene baidliig tevcheed baij boloxgui gej bodoj bna uuriin exneree xen negentei xuvaaj edlene gedeg baij ****sgui zuil shde odoo yagachguu gal xaluun xaritsaan deeree iim bga yum chin xeden jil bolood uidaj exlene gexeer yax bolj bna goloos chin garsan xuuxed l xetsuudne shde
Зочин · 2013/08/22
охин чинь хамт амьдаръя гээд хүүхдийг чинь тээж байхад юундаа эргэлзсэн юм бэ залуу минь чиний хайртай хүн чиний хүүхдийг гаргах гэж байхад 2 хайрыгаа алдвал чи ёстой амьдралынхаа туршид харамсах болно шүү ун******д үзэхэд чинийх тийм ч хэцүү асуудал биш л байна даа залуус бүгдээрээ л иймэрхүү асуудлыг давж гардаг ш дээ эмэгтэй хүн хүүхэд гаргаад л жинхэнэ томоождог л юм даа чи өөрөө ухаантай байж хайрлаж чадвал чиний ирээдүй хайраар дүүрэн байх болноо залуу минь
Зочин · 2013/08/22
hetsuu ch yumaa daa
Зочин · 2013/08/22
Naad ****** chini butku. Negent iim huniig haysan ni deer.