УИХ-ын гишүүний ажлыг гүйцэтгэж явахдаа өөрийн хоббигоо орхиогүй М.Зоригт сайд болоод ч тоомжсонгүй. Дурангаа үүрч гараад л цахим хуудаснаа завсар зайгүй өөрийн дарсан зургаар дүүргэдэг. Түүнийг зураг дараад явдаг ажилгүй гишүүн гэдэг байсан бол өдгөө хүүхэмсэг жиргээч эрээр тодруулаад авсан.

Оны хүүхэмсэг жиргээч эр хэн бэ? гэсэн санал асуулгын ялагчаар Зам тээврийн сайд болсон. Тэгвэл тэрбээри уг санал асуулгийг бататгаад өгөх шиг боллоо. Өнөөдөр "Өглөөд таардаг бүсгүй, танилцаагүй явна" хэмээн дараах гэрэл зругийг пост хийж олон хүнийг бухимдуулаад авав. Нэг хэсэг нь яахав дээ танилцахыг хүсээ биз эр хүн ш дээ гэж зөвтгөж байх шиг. Гэхдээ л төрд байгаа хүн ингэтлээ илэн далангуй байгаад дэмий болов уу?

Хамаг байдгаа цахим хуудаснаа цацаж байгааг нь зарим хүмүүс сайшаадаггүй юм.

О.Ариун